Н.Алтанхуяг дарга уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг дарга уучлал гуйжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын баатар Э.Бат-Үүлтай “дайн” зарлаж, “ардын баатар” болоод байгаа нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнгөрөгч лхагва гаригт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, намын даргынхаа эсрэг бас нэг хатуухан мэдэгдэл хийгээд авсан билээ. Түүний хувьд Ардчилсан нам өнгөрсөн 20 жилийн хугацаанд ард иргэдээ хэлмэгдүүлэх зүйл хийгээгүй учраас Н.Алтанхуяг дарга уучлал гуйсан мэдэгдэл гаргасан нь алдаатай зүйл гэж үзэв. Ном ёсоороо бол МАХН ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэлээ.

    14 жилийн өмнө 1996 оны наймдугаар сарын 29-ний өдөр УИХ-аар Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр бий болгох тухай УИХ-ын тогтоолыг баталж байжээ. Энэхүү тогтоол батлагдах үед Н.Алтанхуяг дарга тухайн үед УИХ-ын гишүүн байсан бөгөөд “Олон зуун мянган иргэнийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, тэдний дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх ёстой” гэсэн саналын томъёолол гаргасан нь нийт гишүүдийн 65 хувийн дэмжлэг авч, батлагдаж байсан байх юм.

    Үүнээс хойш 14 жилийн дараа Н.Алтанхуяг дарга ард түмнээсээ хоёр дахь удаагаа уучлал гуйсан нь харин долдугаар сарын 1-ны үйл явдалтай холбоотой. Тэр энэ үйл явдал Монголын ардчилал нэг хэврэг, хүний эрх, эрх чөлөө бүрэн хангагдаагүй байгаагийн илрэл хэмээн үзэж, саяхан болж өнгөрсөн Хэлмэгдэгсдийн өдрөөр Ардчилсан намын өмнөөс ард түмнээсээ уучлал гуйсан билээ. Харин С.Эрдэнэ дарга үүнийг ганц МАХН-ын хийх ажил гэж үздэг бололтой.

    Г.Дарь
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж