“Камертон” орон нутагт тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

“Камертон” орон нутагт тоглоно

“Камертон” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо төв цэнгэлдэхэд үзэгч фенүүдтэйгээ хамт тэмдэглэж, нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлсэн билээ. Тэгвэл тус хамтлагийнхан саяхан Орхон-Уул аймагт тоглоод иржээ.

Хотод төдийгүй хөдөө, орон нутагт олон мянган фентэй тус хамтлагийнхныг 15 жилийн ойн тоглолтоо хөдөө, орон нутагт тоглооч гэсэн хүсэлт нэг бус ирээд байгаа гэнэ. Иймээс тус хамтлагийнхан хөдөө, орон нутгийг зорихоор бэлтгэлээ базааж эхэлжээ.

Дашрамд сонирхуулахад, “Камертон” хамтлагийн дөрвөл 15 жилийн ойн баяртаа зориулсан шинэхэн цомгоо ойрын хугацаанд гаргахаар шаргуу ажиллаж байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж