BX зөв байхыг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

BX зөв байхыг уриалж байна

Дуучин BX энэ зун шинэ уран бүтээл цомог, клип гээд тун ч завгүй байжээ. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-BX энэ зун ямар уран бүтээл дээр ажиллав аа?
-“Зөв бай” нэртэй шинэ цомгийнхоо дуунуудыг хийгээд дуусгасан байгаа. Бас “Зөв бай” гээд дуундаа Америк, Монголын харилцааны тухай бяцхан клип хийсэн.

-Цомгийн бичлэгээ хаана хийлгэсэн бэ? Хичнээн дуутай вэ?
-Цомог 14 дуутай. Найз Окигийнхээ “Negun” студи дээр цомгийнхоо бичлэгт орсон. Өмнө нь бид нар хоёр гурван дуу хийчихээд цомогтоо ордог байсан бол энэ удаа бүгдийг нь хийж дуусгаад клипийг нь бэлдлээ. Мөн хавраас тоглолт төлөвлөж байгаа учраас жаахан менежментийн дагуу явж байна.

-Цомог хэдийгээр худалдаанд гарах вэ?

-Дууны микс одоо хийгдэж байгаа. Энэ сар амжаад хэвлэлтэнд явуулах төлөвлөгөөтэй байгаа. Аравдугаар сард л худалдаанд гаргана даа.

-Энэ цомгоороо юу хэлхийг зорьсон бэ?
-Зөв байх тухай олон талаар хэлхийг хичээсэн. Цомгийн анхны хийсэн дуу нь болохоор улс төрчид, нийгминй байдал, эргэн тойрноо жаахан шүүмжилсэн бол бидний зөв байх хэсэг хаана байгаа вэ мөн зөвөөр амьдрах тал дээр хийсэн дуу ч байгтсан. Цомгийн маань уриа нь зөв бүхний төлөө бүгдээрээ гараа өргөцгөөе, зөв гэсэн болгоныг дэмжицгээе, зөв байя гэж байгаа.
 
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж