Анхны хувилбараа өөрчилсөн кинонууд

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Анхны хувилбараа өөрчилсөн кинонууд

Brokeback Mountain (2005)

Brokeback Mountain кинонд Ledger
болон Gylenhaal нараас гадна Mark Wahlberg, Joaquin Phoenix, Josh Hartnett,
Colin Farrel болон Billy Crudup нарын хэд хэдэн жүжигчдийг тоглуулахаар
сонирхож байжээ. Эдгээрээс мэдээж хамгийн сонирхолтой нь Мatt Damon ба Ben
Affleck нар биз ээ.

2. The Matrix (1999)

Уг нь Will Smith Neo-д сонгогдсон
байв. Даанч тэрбээр “Wild Wild West” кинонд тоглохоор болж татгалзсан байна.
Хожим нь Will Smith энэ шийдвэртээ ихээхэн харамссан гэдэг.

3. Hancock (2008)

Will Smith энэ кинонд сонгогдсон
цорын ганц супер баатар байсангүй. George Clooney тоглох магадлал зураг авалт
эхлэх хүртэл байсан байна.

4. Meet the Parents (2000)

Jim Carrey уг нь энэ киноны гол дүр
байжээ. Мөн Teri Polo-ийн орон Julia Stiles байсан байна.

5. Alexander (2004)

Найруулагч Oliver Stone-ий гол
сонголт нь туульсийн киноны хаан Russel Crowe байлаа. Мөн Sean Connery хаан
Philip-ийн дүрд тоглох байжээ.

6. Constantine (2005)

Nicolas Cage мөн энэ киноны анхны
сонголт байсан ч төслөөс хасагджээ.

7. Jerry Maquire (1996)

Анх Jerry Maguire болон Dorothy
Boyd-ийн дүрүүд Tom Hanks, Winona Ryder нарт зориулагдан бичигджээ. Гэвч эцэст
нь Cruise, Zellwegger нар тоглохоор болсон юм.

8. Panic Room (2002)

Энэ кинонд Nicole Kidman бараг
тоглох байсан боловч “Moulin Rouge” киноны зураг авалтын үеэр авсан өвдөгний
гэмтлээсээ болоод цуцлагджээ. Харин түүний дүр Jodie Foster-т ирсэн байна.

9. The Silence of the Lamb (1991)

Энэ бол Jodie Foster-ийн бүтээсэн
хамгийн сайн дүр билээ. Гэвч анх 
Michelle Pfeiffer тоглох гэж байсан боловч тэрбээр хэтэрхий хүнд кино
байна хэмээн татгалзжээ.Хэрвээ тэр тоглосон бол шилдэг эмэгтэй дүрээр Оскар
авах байсан болов уу?

10. American Psycho (2000)

Энэ кинонд Christian Bale-ээс
гадна олон жүжигчдийг хараалж байсан байна. Эдгээр нь гэвэл Johnny Depp, Billy
Crudup, Ben Chaplin, Robert Sean Leonard, Johnathon Schaech, Jonny Lee Miller,
болон Jared Leto нар байжээ. Харин Edward Norton хамгийн их магадлалтай нь
байсан байна.

11. The Terminator (1984)

O.J Simpson анх Терминаторт тоглох
байжээ. Та бүхний нүдэнд энэ постер бууж байна уу?

12. Face/Off (1997)

Schwarzenneger/Stallone-ийн хослол
энэ кинонд хэр тохирохоор байна? Гэвч найруулагч John Woo-ийн санаанд нийцсэнгүй
бололтой Travolta/Cage-ийн хослолыг сонгосон байна..

13.
Air Force One (1997)

Ерөнхийлөгч James Marshall-ийн дүр
анх Kevin Costner-т зориулагдсан байжээ. Гэвч тэрбээр “The Postman” кинонд төвлөрсөн
байсан учраас татгалзсан байна.


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж