
14 жилийн өмнө 1996 оны наймдугаар сарын 29-ний өдөр УИХ-аар Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр бий болгох тухай УИХ-ын тогтоолыг баталж байжээ. Энэхүү тогтоол батлагдах үед Н.Алтанхуяг дарга тухайн үед УИХ-ын гишүүн байсан бөгөөд “Олон зуун мянган иргэнийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, тэдний дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх ёстой” гэсэн саналын томъёолол гаргасан нь нийт гишүүдийн 65 хувийн дэмжлэг авч, батлагдаж байсан байх юм.
Үүнээс хойш 14 жилийн дараа Н.Алтанхуяг дарга ард түмнээсээ хоёр дахь удаагаа уучлал гуйсан нь харин долдугаар сарын 1-ны үйл явдалтай холбоотой. Тэр энэ үйл явдал Монголын ардчилал нэг хэврэг, хүний эрх, эрх чөлөө бүрэн хангагдаагүй байгаагийн илрэл хэмээн үзэж, саяхан болж өнгөрсөн Хэлмэгдэгсдийн өдрөөр Ардчилсан намын өмнөөс ард түмнээсээ уучлал гуйсан билээ. Харин С.Эрдэнэ дарга үүнийг ганц МАХН-ын хийх ажил гэж үздэг бололтой.