Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

SOUTH AFRICA 2010 СУГАЛАА

2010 оны 6-р сарын 11-ний
өдөр дөрвөн жил тутамд болдог спортын хамгийн том баяр Хөлбөмбөгийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн ӨАБНУ-ын Йохансбург хотын Soccer City цэнгэлдэх
хүрээлэнд эхэлнэ. Яг энэ цэнгэлдэхэд алдарт Лионел Месси, Кристиано Роналду,
Дидье Дрогба, Вайн Рүүний тэргүүтэй шилдэг 32 баг дэлхийн аваргын төлөө
өрсөлдөх уг тэмцээний хамгийн сонирхолтой тоглолтын нэгийг хуран цугласан 100
мянган хөгжөөн дэмжигчидтэй хамт үзэх боломж уншигч танд ч бас байна. Харин та
одооноос явах бэлтгэлээ хангаж эхлээрэй.

            Скайтел компани нийт хэрэглэгчдийнхээ дунд SOUTH AFRICA 2010 4 шаттай сугалаат аян зарлаж
байна. Сугалааны 2 супер азтан ӨАБНУ-ын Йохансбург хотод хөлбөмбөгийн
ДАШТэмцээний 8/1 тоглолтыг очиж үзэхээс гадна бусад азтангуудыг 1 сая төгрөг,
500000 төгрөгийн болон
NEX 3.75G Netbook, modem хүлээж байна.

Сугалааны эхний шат: Дараа төлбөрт үйлчилгээний
хэрэглэгчид 2010 оны 3 дугаар сар 1-нээс 5-р сарын 09-ний хооронд
төлсөн ярианы төлбөрийн 30,000 төгрөг тутамд, урьдчилсан төлбөрт үйлчилгээний
хэрэглэгчид ДАШТ-д зориулан гаргасан
WorldCup 2010 цуврал картын 30,000 төгрөгийн цэнэглэлт
бүрдээ сугалааны 1 эрхтэй болно. 
Сугалааны эхний шатны тохирлыг 2010 оны 5-р сарын 11-ний өдөр энэ
удаагийн тэмцээнийг албан ёсоор дамжуулах
C1 телевизээр шууд дамжуулна.

Хөлбөмбөгийн ДАШТэмцээнд
зориулан дэлхийн шилдэг арван багийн зурагтай
WorldCup 2010 цуврал картыг худалдаанд гаргасан тул та өөрийн дэмждэг
баг, тамирчдын зурагтай картаар дансаа цэнэглэн, өөрийн цуглуулгаа баяжуулж бас
азаа үзээрэй. Уг карт Дэлхийн аваргыг очиж үзэх эрхийн төлөөх сугалаанаас гадна
SOUTH AFRICA 2010 сугалаат аяны
дараа дараагийн шатанд оролцон сугалаанд оролцох, картын багийн амжилтаас
хамаарсан урамшуулал, багц картын урамшууллын эрхийг танд авч ирэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай
бүх салбар төвүүд болон
www.skytel.mn вэб сайтаас хүлээн авна уу.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж