Увсын шилдэг бүтээгдэхүүн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Увсын шилдэг бүтээгдэхүүн тодорлоо

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын Увс аймаг дахь сал­бараас зохион байгуулсан “Увс түншлэл-2010” үзэсгэлэн ху­дал­даа Улаангом хотод боллоо. Уг үзэсгэлэн худалдаанд 60 гаруй компани, хоршоо, биз­нес эрхлэгчид 35 сая шахам төг­рөгийн бүтээгдэхүүн дэлгэн үзүүлжээ. Энэ үеэр үзэсгэлэн оролцсон аж ахуйн нэгжүүд 18 сая шахам төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Тус үзэсгэлэн худалдааны тэр­гүүн байрын Гран при шагналыг Улаангомын Б.Хөхөө эзэнтэй “Хэт цах” хоршоо өөрийн олон төр­лийн ногоо, тэдгээрээр ургуулан хий­сэн бүтээгдэхүүнээр хүртлээ. 15 үзүүлэлтээр шалгаруулсан энэ үзэс­гэлэн худалдаанд оролцогчдын дун­даас энэхүү үзүүлэлтийг хангасан хүнсний бараа, эд бараа, сав баглаа боодол зэрэг 15 бүтээгдэхүүн алт, мөн ижил тооны бүтээгдэхүүн мөнгө, хүрэл медаль хүртлээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж