Налайхын уурхайд долоон хүн дарагдав

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Налайхын уурхайд долоон хүн дарагдав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Налайх дүүрэг дэх  нүүрсний уурхайд долоон хүн дарагдсан байна.  Нүүрсний уурхайд хүн дарагдсан тухай мэдээлэл өчигдөр 18.35 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газарт дуудлага иржээ. Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн шуурхай Аврах алба 105, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Уул уурхайн аврах албаны аврагчид ажиллаж байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхний хэлж байгаагаар уурхайн 60-80 метрт долоон хүн дарагдаатай байгаа бөгөөд тэднийг аврахаар бүх аргыг хэрэглэж байгаа талаар мэдээллээ. Өнөөдөр өглөөний байдлаар уурхайчдыг аврахаар ажиллаж байна гэлээ.

    П.Наран  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж