Сурагчид шинэ номын сантай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Сурагчид шинэ номын сантай боллоо

Хонгор сумын 14 дүгээр сургуульд шинэ номын сантай болжээ. Тус сургуулийн хичээлийн хоёр байранд 540 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд эдгээр сурагчдад ном унших анги танхим, номын сан бараг байхгүй байсан бол “Тогт­вортой амьжиргаа-II” төслийн хүрээнд орчин үеийн шаардлага хангасан номын санг энэ сарын 12-нд ашиглалтанд оруулсан байна.

Мөн энэ үеэр тус сумын нийт су­рагчдын дунд «Тогтвортой амьжиргаа төслийг хэн сайн мэдэх вэ, Тогтвортой амьжиргаа төс­лийг хэн сайн сур­талчлах вэ» гэдэг уралдаан зарлаж буйгаа тус төслийн зохицуулагчид мэдэгдлээ. Энэхүү номын сангийн засварын ажилд Хонгор сумын иргэдээс 770 мянган төгрөгийн хандив цугласан бөгөөд нийтдээ 7.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зурагт, хөгжим, DVD тоглуулагч, номын тавиур, өнгөт принтэр, скайнер, хувилагч бүхий иж бүрэн тохижуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж