Шанталь Брюнель нь “Ард түмний хөдөлгөөний холбоо” (UMP) гэх Ерөнхийлөгч Николя Саркозийг гаргаж ирсэн намыг төлөөлсөн депутат юм. Тэрээр эртнээс эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж ирсэн ба “Эмэгтэйчүүдэд хандсан хүчирхийллийг зогсоосноор” (Putting an end to violence against women) гэсэн ном бичжээ. Түүний үзэж байгаагаар эмсийн хүрээлэнг хуулиар зөвшөөрөх нь үйлчлүүлэгчид болон үйлчлэгч нарт нь тустай ажээ. асуудалд Брюнель хамгийн идэвхтэй байр суурийг эзэлсэн ба түүнийхээ төлөө бат зогсоход бэлэн гэнэ. “Одоо түүний саналыг Францын Дотоод хэргийн сайд Брис Ортефе “маш анхааралтай” судалж байна. Гуравдугаар сарын сүүлчээр өөрийнх нь оролцсон ДХЯ-ны тусгай комисс энэ асуудлыг авч хэлэлцэнэ” гэж Брюнель өгүүлэв. Уг хуралдаанаар Францад энэ давуутайгаар Парис хотод эмсийн хүрээлэнг хуулиар зөвшөөрөх асуудлыг авч үзэх юм.
Эмсийн хүрээлэнг хуулиар зөвшөөрөх талаар Францад өмнө нь яриа гарч байсан боловч эрх баригчдын зүгээс дэмжлэг аваагүй билээ. Брюнелийн санаачлага үнэн хэрэгтээ дэмжигдэж магадгүй юм. Саяхан олон нийтийн дунд явуулсан Le Parisien сонины асуулгаар асуугдсан бүх эрчүүдийн 70 хувь нь, нийт хүмүүсийн 59 хувь нь эмсийн хүрээлэнг хуульчлахын төлөө байлаа. Харин эмэгтэйчүүдийн 49 хувь нь дэмжиж, 13 хувь нь эсэргүүцэж, 38 хувь нь саналаа хэлсэнгүй.
Байж л байсан, байх ч болно
“Биеэ үнэлэх нь байж л байсан байх ч болно. Бид үүнийг нүдээ аниад өнгөрөөх ёсгүй” хэмээн Брюнель мэдэгдэв. Түүний хэлснээр эмсийн хүрээлэнг хуулиар зөвшөөрөх нь аль аль талдаа ашигтай гэнэ. “Сексийн үйлчилгээ эмнэлэгийн болон хууль эрх, санхүүгийн дэмжлэг, тусламжтай байх тийм газруудыг байгуулах саналыг би дэвшүүлж байна. Өдгөө биеэ үнэлэгчид өмнөх үеэсээ илүүтэй том асуудлуудтай тулгарч байна. Бид тэднийг мөлжих мөлжлагийг зогсоох ёстой” гэж Брюнель өөрийн санааг тайлбарлав.
Брюнелийн хүсч буйгаар биеэ үнэлэгчид ойрын ирээдүйд “офисийн албан хаагчид буюу нягтлан бодогчид мэтийн” мэргэжлийн бүлэг болох ёстой ажээ. Эмсийн хүрээлэнг зөвшөөрсний дараа тэд зохих татвараа төлөх юм байна. АНУ-ын зарим муж, Нидерланд, Герман, Швейцари зэрэг биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрсөн орнуудад анхаарлаа хандуулахыг Брюнель хүсч байна.
Брюнелийн санаачлагыг олон нийт дэмжиж байгаа ч хүний эрхийн төлөө тэмцэгчид үүнд дургүйцэж байна. “Эрчүүдэд таашаал өгүүлэхийн тулд өөрсдийн хүүхнүүдийг хашин хорьдог ямар нийгэм байдаг юм бэ? Хүний эрхийг сахигч оронд ийм зүйлийг зөвшөөрнө гэдэг нь санаанд багтамгүй. Ганц эмэгтэй тийм амьдралыг өөрийн дур хүслээр хийхгүй. Харин үүний эсрэг мэдэгдэж байгаа хүмүүс тэдний зовлонг ярих хүсэлгүйдээ тэр” хэмээн Movement du Nid гэх бие үнэлэхийн эсрэг тэмцэгч байгууллагын ерөнхийлөгч Брюно Леметр дургүйцлээ илэрхийлэв.
Биеэ үнэлэгчдийн эсрэг хууль үйлчилдэггүй
Сүүлийн жилүүдэд Шанталь Брюнелийн байр суурь үндсээрээ өөрчлөгдсөн юм. 2003 онд Николч Саркози Дотоод хэргийн сайд байхдаа бие үнэлэгч нарыг хатуу шийтгэх хуулийг батлуулсан билээ. Тэр хуулиар бие худалсан гэх хэрэгт сэжиглэгдсэн ямар ч эмэгтэйг цагдаа баривчилж болох байв. “Саркозийн хууль” гэж нэрлэгдсэн тэр хууль нь Парисийн гол гудамжууд болон бусад хотуудын гудамжин дахь биеэ үнэлэгчдийн тоог цөөрүүлэхийн тулд хийгдсэн юм. Гэтэл гудамжинд тэд харагдах нь цөөн болсноос биш тэдний хэмжээ буураагүй билээ.
Тэр хуулийн төлөө депутат Брюнель санал өгч байсан боловч “Саркозийн хууль” үр дүнд хүрээгүй учраас тэрээр шүүмлэгч нарынх нь эгнээнд нэгджээ.
Хайрын орны буцалмал амьдрал
Францад бүх биеэ үнэлэгчдийг бүртгэж, тэднийг заавал эмнэлгийн үзлэгээр орж байх үүрэг гаргаж байсан анхдагч хүн бол Наполеон Бонапарт байв. Эдгээр бүх жилүүдэд Франц улс чөлөөд дурлалын орон байлаа. Эмсийн хүрээлэнгийнхэн Францын зураач, яруу найрагчид ба зохиолчдоор тэдний тоонд Эмиль Золя, Тулуз-Лотрек ба Ги де Мопассан нараар алдаршуулагдаж байжээ. Одоогоос жараад жилийн өмнө Францад 1,4 мянган эмсийн хүрээлэн ажиллаж байв. Францын болон дэлхийн элитүүдийн цуутай төлөөлөгчид тэнд үйлчлүүлж иржээ гэж The Times сонинд өгүүлсэн байна. Чөлөөтөй, тодруун амьдрал тэр үед олон мянган жуулчдыг Франц руу татдаг байлаа.
ХХ зууны эхэн хагаст Парисийн Moulin Rouge («Улаан тээрэм») жуулчдын гол “үзүүлэн” –ээр тодорч ирэв. Түүнийг эмсийн хүрээлэн гэж тооцдоггүй байсан ч задгай хөгжөөны ноёрхолын газар байжээ. Дэлхийн II дайны үеэр Парисийн гол эмсийн хүрээлэнгүүд немцүүд болон тэдний хамсаатан францчуудад үйлчлэх ажилтай байсан юм. 1946 онд байдал өөрчлөгдөн эмсийн хүрээлэн ба биеэ үнэлэгчдийг хууль бус гэж зарлав. Тэглээ гээд биеэ үнэлэгчдийн тоо буурсангүй. Өдгөө ойролцоо тоогоор 30 мянга орчим бүсгүйчүүд ба залуус сексийн үйлчилгээнд ажиллаж байна.