Этгээд сонин уламжлалууд:

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Этгээд сонин уламжлалууд:

Тахил өргөх ёс
Хүнээр тахил өргөх ёс нь хүн төрөлхтний эртний  овог аймгийнхны  байгалийн  ер бусын хүч болон, тэнгэр бурхныг аргадахын тулд үйлддэг байсан нэг ёсны аллага юм.  Эртний нийгэмд хүнээр тахил өргөх ёс нь маш дэлгэрч байсны ул мөр олддог.  Уг харгис зан үйл нь  соёлын түвшнээс шалтгаалан өөр өөр байсан бөгөөд эртний Маяа болон Ацтекуудын  тахил өргөх ёс нь бусад зэрлэгүүдийнхээс  алдартай байсан аж.  Хүнийг тахилын золиос болгохдоо тэд  тэнгэр бурхны таалал, хүсэл гэж итгэдэг байсан нь гарцаагүй . Олзны хүнээс  авахуулаад  хүүхэд, онгон охидоор тахил өргөхдөө тэдгээр зэрлэгүүд толгойг нь авах, амьдаар нь шатаах юмуу, эсвэл булдаг байжээ.  

Уг харгис зан үйлийг  хүн төрөлхтөн мартаж эхэлсэн боловч хүнээр тахил өргөдөг  харанхуй зэрлэг хүмүүс одоо ч мэр сэр байдаг тухай мэдээ бий.  Орчин үеийн хуулинд  хүн амины хэрэгт тооцох уг харгис үйлдлийг  ихэнх шашны сургаальд  буруушаадаг юм. Гэсэн хэдий ч дэлхийн бөмбөрцгийн  хаа нэгтээ мухар сүсэгт итгэдэг, харанхуй бүдүүлэг хүмүүст энэ зан үйл нь уламжлагдсаар байна.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж