Шинэ арслан нутагтаа найрлана

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Шинэ арслан нутагтаа найрлана

Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Алдар” спорты хорооны тамирчин Б.Ганбат төрсөн нутаг болох Увс аймгийн Баруунтуруун сумыг зорьжээ.

“Энэ жилийн наадам сайхан боллоо” гэж хэлэхээс аргагүй хүртэл ард түмнээ дүүрэн наадуулсан залуу арслан өнөөдөр өөрийн төрсөн нутагтаа шинэ цолны мялаалга наадмаа хийх аж. Арслангийн наадамд түүний нутгаас төрж гарсан бөхчүүд болоод наадмын дэвжээнд нэгэн цагт хүч бяраа үзэж яваа олон хүчтэнүүд уригджээ. Олон жил заан цолондоо багтаж ядан барилдсан арслан Б.Ганбатын наадмын түрүүг мялааж, түүний харьяалагддаг Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооноос байр бэлэглэсэн бол нутгийн зөвлөлийнхөн нь наадмын маргааш суудлын автомашины түлхүүр бэлэглэсэн билээ. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж