
Японы Listerine компани “шингэн” гэсэн тодотголтой шүдний оо зах зээлд нийлүүлж эхэлжээ. Шингэн гэдгийн утга нь уг оог амандаа цацаж, зайлсны дараа хуурай шүдний сойзоор хурдан цэвэрлэгээ хийгээд л болох гэнэ. Энэхүү шингэн оо нь нянгийн эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулснаас гадна буйл, тэр тусмаа энгийн ооны төдийлөн цэвэрлэж чаддаггүй буйл болоод шүдний хоорондох завсрыг маш сайн цэвэрлэж, ариутгах аж. Мэдээж шүдний оо учир шүдийг цайруулах болон хамгаалах үйлчилгээтэй юм байна.
Гааны сэнгэсэн амттай энэхүү шингэн оо 500 мл савлагаатай нь 598 иенээр худалдаалагдаж байгаа гэнэ.
С.Цэлмэг