iPad-д тохирох гэр болон суурь хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

iPad-д тохирох гэр болон суурь хийжээ

ModulR компани Apple компанийн iPad таблет компьютерт зориулсан хамгаалалтын болоод хэрэглэхэд тав тухыг хангах суурь, гаднах гэр урлажээ. Суурийн тухайд iPad-аа ширээн дээрээ босоо байрлалтай ашиглаж болохоос гадна хананд өлгөж, дэлгэц болгон ашиглах давхар зориулалттай гэнэ. Энэхүү бүтээлийнхээ талаар ModulR-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жош Беатти “iPad компьютерийн салбарт эргэлт хийсэн. Харид бид iPad-ын хэрэглэгчдэд энэхүү технологийн дэвшилтэт төхөөрөмжөө ашиглахад хялбар, тав тухтай болгохыг зорьсон” хэмээн ярьжээ.

Энэхүү суурь болон гэр хамтдаа 99 ам.долларын үнэтэй юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж