HTC Desire HD, Desire Z смартфон танилцуулав | News.MN

HTC Desire HD, Desire Z смартфон танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

HTC Desire HD, Desire Z смартфон танилцуулав

Ази тивд тэргүүлэгч Тайванийн HTC компани шинэ загварын гар утаснуудаа танилцууллаа. Таамаглаж байсанчлан HTC энэ удаад Desire серийн смартфоны гэр бүлийг өргөжүүлж, мэдрэгчтэй дэлгэцтэй HTC Desire HD болон гулгадаг QWERTY товчлууртай HTC Desire Z загварын смартфоноо албан ёсоор танилцуулсан байна. Өндөр хүчин чадалтай, гадаад үзэмжийн хувьд ч ганган чамин уг хоёр смартфон хоёул Android Froyo үйлдлийн системтэй юм.

Desire HD нь 1GHz Snapdragon QSD8255 процессортой, 768MB RAM-тай, 1,5GB ROM, 4,3 инчийн WVGA мэдрэгчтэй дэлгэцтэй, 8,0 мегапиксель камертай ажээ.

Харин Desire Z-гийн тухайд хажуу тал руугаа гулгаж дэлгэгддэг QWERTY товчлууртай, 800MHz Qualcomm MSM7230 процессортой, 512MB RAM-тай, 1.5GB ROM-той, LED гэрэл бүхий 5,0 мегапиксель камертай, 3,7 инчийн S-LCD WVGA дэлгэцтэй юм.

Холболтын хувьд хоёул HSPA 3G, Wi-Fi b/g/n, 3.5 мм аудиожэк, GPS, ФМ раидо, Bluetooth болон микро USB оролттой ажээ.

HTC Desire HD болон Desire Z загварын смартфон ирэх сараас эхлэн худалдаанд гарах бөгөөд үнийн тухайд хараахан тодорхойгүй байна.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж