Өнөөдөр “Ногоон хот аян” өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Ногоон хот аян” өрнүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр Сүхбаатарын талбайд 12 цагаас “Ногоон хот аян” 2010 бүх нийтийн өдөрлөгийн нээлт болно. Уг өдөрлөгийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа аж. Өдөрлөгийн үеэр  мод суулгах, арчлах, ургуулах, төрөл бүрийн суулгацын үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн байгууллагуудаас  сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх юм байна. Өнгөрөгч тавдугаар сард зарласан бүх нийтээрээ мод тарих аяны хүрээнд улсын хэмжээнд 500 мянган мод тарьжээ. “Ногоон хот аян” 2010 нь дээрх аяны хоёр дахь үе шат юм байна.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж