“КОМПЬЮТЕР БҮРТ ИНТЕРНЭТ” АЯН

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

“КОМПЬЮТЕР БҮРТ ИНТЕРНЭТ” АЯН

Өнөөдөр гар утас хүн бүрийн өдөр тутмын ердийн хэрэглээ болсон нь
 маргаангүй. Интернэт хэрэглээ хувьд? Хэдийгээр та компьютертэй байсан ч интернэтэд холбогдохын тулд заавал утасны шугам, илүү хурдтай бол шилэн кабель гэх мэт зүйлс шаардлагатай болдог.

Харин харилцаа холбооны салбарт шинэчлэлийг нэвтрүүлэгч Скайтел компани NEX 3.75G сүлжээгээ ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын хаана ч өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг хүн бүр ашиглах боломжтой болжээ. Мэдээж ямар нэг кабель, утасны үзүүр шаардагдахгүйгээр. Ийм ч учраас өнөөдрөөс эхлэн Скайтел компани “КОМПЬЮТЕР БҮРТ ИНТЕРНЭТ” аяныг зарлаж байна. Тус аяны гол зорилго нь хамгийн боломжийн үнээр хүн бүрт өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг хүргэх.

Аяны хүрээнд NEX Интернэт үйлчилгээний модемыг бүтэн жилийн хугацаа, 12GB дата эрхийн хамт ердөө 199,000 төгрөгөөр худалдан авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна. Мөн NEX 3.75G интернэт модемын үнийг 30 хувиар хямдруулан, 99,000 төгрөгөөр Скайтелийн Улаанбаатар хотын салбарууд болон ITZone-н бүх салбаруудаар худалдаалж байна.

Мөн орон даяар Скайтелийн сүлжээ орсон бүх газарт интернэтэд холбогдох боломжтой Скайнет үйлчилгээний модемыг мөн адил бүтэн жилийн хугацаа, 12GB дата эрхтэйгээр ердөө 175,000 төгрөгөөр авах боломжтойгоос гадна танд зөвхөн модем нь хэрэгтэй бол үнийг нь 75,000 төгрөг болгон хямдрууллаа.

“КОМПЬЮТЕР БҮРТ ИНТЕРНЭТ” аян 2010 оны 3-р сарын 18-наас эхлэн 4-р сарыг дуустал үргэлжлэх тул та өөрийн хэрэгцээнд тохирсон хөдөлгөөнт интернэтийн модемийг сонгоно аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn вэб сайтаас авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж