Ц.Шаравдорж дарга Шри Шри Рави Шанкартай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Ц.Шаравдорж дарга Шри Шри Рави Шанкартай уулзлаа

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн  дарга Ц.Шаравдорж  “Амьдрах урлаг’’ хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа.
 Монгол, Энэтхэг  хоёр улс өнө эртний уламжлалт, түүхэн харилцаатай  орон. Энэ онд  л  гэхэд БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн спикер, эрхэмсэг хатагтай Мейра Кумар   манай оронд айлчилсан бөгөөд УИХ-ын дарга  ч тус улсад   айлчлах урилга хүлээн аваад байгаа талаар Ц.Шаравдорж дарга танилцууллаа.
Мөн  Монголын  олон  залуучууд Энэтхэг улсад суралцан, мэдлэг боловсролоо дээшлүүлж байна. Ийм боломж олгож буй Энэтхэгийн талд талархал илэрхийлэв.
 Түүнчлэн тэрбээр  Энэтхэг оронд зорчин,  энэхүү  ариун дагшин орны  гайхамшгийг мэдрэх  завшаан тохиоснаа  сонирхуулаад,  амьдрах урлагийн  дасгал, бясалгалаар бие сэтгэлээ эрүүлжүүлсэн олон мянган монгол хүмүүсийн талархлыг хүлээсэн  Шри Шри Рави Шанкарт талархал илэрхийлж,   Монгол оронд тавтай морилохыг  хүслээ.   
Дээрхийн гэгээнтэн, оюун санааны их мастер гэгддэг  Шри Шри Рави Шанкар Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд түүний тэргүүлдэг байгууллага нь дэлхийн 156 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол оронд  1990-ээд оны дундуур Ц.Саранцэцэг багш Шри Шри амьдрах урлагийн бясалгалын хичээллийг  анх зааж эхэлж байсан  бол эдүгээ 100 орчим багш нар  манай улсын өнцөг булан бүрт төрөл бүрийн сургалт, хөтөлбөрүүдийг явуулж байгаа юм.

Д.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж