Төмөр зам 35 зүтгүүр авна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Төмөр зам 35 зүтгүүр авна

Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 35 зүтгүүр худалдаж авахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар зүтгүүр хүрэлцээгүй байгаа. Уг нь зүтгүүрийн ашиглалтын хугацаа 25 жил байдаг бол өдгөө манай төмөр замын зүтгүүр өндөр насалж, ашиглалтын хугацаа нь дуусч байгаа ажээ. Тодруулбал бүр сүүлийн 25 жил энэ салбарт парк шинэчлэл хийгээгүй гэнэ. Гэхдээ шинэ зүтгүүр худалдан авах тухай саналыг УБТЗ-ын Ерөнхий хороон хурлаар зөвшөөрсөний дараа эцэслэн шийдэх юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж