Гадаад паспортыг автоматаар уншуулна | News.MN

Гадаад паспортыг автоматаар уншуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Гадаад паспортыг автоматаар уншуулна

Манай урд хилийн хамгийн том бас байнгын ажиллагаа боомт Замын-Үүдийг хүн бүхэн андахгүй биз ээ. Нэлээд иргэд эг боомтоор БНХАУ-ын Эрээн хотоор дамжин ажил алба залгуулдаг. Тэдэнд сонирхуулж дуулгахад, Хятадын Эрээн боомтын шалган өнгөрүүлэх газар хилээр нэвтрэх автомат үйлчилгээний систем ажиллуулж эхэлжээ. Зорчигчид паспортаа уг аппарат дээр дараад л авахад зорчигчийн тухай мэдээлэл хилээр орж гарах карт дээр хэвлэгддэг болсон аж. Өмнө нь эндхийн хилээр дамжин өнгөрч буй Гадаадын зорчигчид гараар декларац буюу гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагагүй болж байгаа аж. Тус систем нь том нимгэн талст металл кристалл дэлгэцтэй ба Англи, Япон, Монгол зэрэг олон хэлний үйлчилгээтэй гэнэ. Гаалийн шалган нэвтрүүлэхэд зорчигчдод аль болох шуурхай үйлчилж, чирэгдэл учруулахгүй системийг ашигласнаар гаалийн байгууллагад ч зорчигчийн талаарх мэдээлэл ч оновчтой болж, хилээр орж гарах цагийг ихээхэн хэмнэх болжээ.

Б.СҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-16 202.170.67.217

Сайн байцгаана уу Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд
үнээр ярих Картыг санал болгож байна Холбоо барих утас 11350550

Avatar

Оюукаа 2010-09-16 202.131.246.131

эрээн яваад өчигдөр ирсэн замын үүдээс эрээн лүү орох хил дээр пасспортоо хийхэд автоматаар уншдаг юм байна лээ

Avatar

Зочин 2010-09-16 182.160.38.69

Нарийндаа бол гадаад улсын мэдээ байна ш д

Avatar

. 2010-09-16 202.131.227.114

manaihan ch achaalal ni nemegdeed balarsaan yana

Avatar

Зочин 2010-09-16 182.160.56.253

Хятадууд угаасаа л автоматаар уншуулдийшдээ Бээжинд лав тийм байсан Одоо Эрээндээ л тийм болж байгаа юм байна л даа Манайх харин хэзээ нэг ингэх юм бол доо

Avatar

Зочин 2010-09-16 202.70.45.146

Naizaa Ereeniix gesen bgaa biz dee

Avatar

123 2010-09-16 182.160.56.253

Монголын тал нь ингэдэг болсон юм уу Хятадын тал нь ингэдэг болсон юм уу сайн ойлгосонгүй Хаанахынх нь автомат машин ашиглаж байгаа юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж