Гадаад паспортыг автоматаар уншуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Гадаад паспортыг автоматаар уншуулна

Манай урд хилийн хамгийн том бас байнгын ажиллагаа боомт Замын-Үүдийг хүн бүхэн андахгүй биз ээ. Нэлээд иргэд эг боомтоор БНХАУ-ын Эрээн хотоор дамжин ажил алба залгуулдаг. Тэдэнд сонирхуулж дуулгахад, Хятадын Эрээн боомтын шалган өнгөрүүлэх газар хилээр нэвтрэх автомат үйлчилгээний систем ажиллуулж эхэлжээ. Зорчигчид паспортаа уг аппарат дээр дараад л авахад зорчигчийн тухай мэдээлэл хилээр орж гарах карт дээр хэвлэгддэг болсон аж. Өмнө нь эндхийн хилээр дамжин өнгөрч буй Гадаадын зорчигчид гараар декларац буюу гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагагүй болж байгаа аж. Тус систем нь том нимгэн талст металл кристалл дэлгэцтэй ба Англи, Япон, Монгол зэрэг олон хэлний үйлчилгээтэй гэнэ. Гаалийн шалган нэвтрүүлэхэд зорчигчдод аль болох шуурхай үйлчилж, чирэгдэл учруулахгүй системийг ашигласнаар гаалийн байгууллагад ч зорчигчийн талаарх мэдээлэл ч оновчтой болж, хилээр орж гарах цагийг ихээхэн хэмнэх болжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж