“48 цаг” бидний анхны уран бүтээл | News.MN

“48 цаг” бидний анхны уран бүтээл

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

“48 цаг” бидний анхны уран бүтээл

Монголд анх удаа зохиогдсон “48 цаг” богино хэмжээний кино наадмын ялагч “I city” продакшны “Зүүд” богино хэмжээний киноны продюсер,найруулагч Ч.Хоролдоржтой уулзлаа. Тус богино хэмжээний киноны продюсер,найруулагчаар  Ч.Хоролдорж, зураглаачаар Б.Баатар, эвлүүлэгч Б.Баттөмөр, хөгжмийн зохиолчоор Г.Ганг нар ажиллан, гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Ц.Наранханд нар тоглосон юм.

-Эр орноо төлөөлөөд “48 цаг” олон улсын наадамд оролцохоор боллоо шүү дээ. Сэтгэл ямар байна?
-48 цаг найзуудтайгаа нийлээд кино гоё хийлээ. Кино хийх нь өөрөө их зугаатай байсан. Мэдээж тэмцээнд хожиж түрүүлэхийн төлөө уралдсан. Энэ мөчийг айж эгзэгтэй хүлээж байсан чинь авчихлаа. Баяртай байна.

-Монголын түүхэнд анх удаа 48 цагийн хооронд кино бүтээлээ шүү дээ. Хугацаандаа яаж амжуулсан бэ?
-Энэ кино миний анхны бүтээл байсан. Эхний шөнийг зохиол дээрээ ярилцаж өнгөрөөсөн. Үлдсэн 30-аад цагт нь киногоо хийсэн.

-Бэрхшээлтэй зүйлүүд байв уу?

-Ер нь л аливаа юмс бэрхшээлтэй л дээ. Тэр болгоныг тоочиж суулгүй давж гарахын тулд зүтгэсэн.

-Багаа яаж  бүрдүүлж оролцсон бэ?
-Үндсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй байсан. Бид нар реклам салбарт хамт ажилладаг найзууд байгаа юмаа.

-Өмнө нь “48 цаг” кино наадмын талаар сонирхож байсан уу?
-Интернетээр харж байсан. Гэхдээ Монголд зохион байгуулагдана гэж мэдээгүй байсан. Сая мэдээд оролцлоо.

-Танай багт сугалаанд ямар жанр таарсан бэ?
-Шинжлэх ухааны уран зөгнөлт гэдэг жанр таарсан. Тэгээд наадмаас өгсөн өгөгдөлүүдийг  бүгдийг нь ашигласан.

-Цаанаас ирсэн өгөгдлүүд та нарын хувьд ямар санагдсан бэ?
-Хүнд байсан. Монгол нэрэн дээр цаанаас Гончигдоржын Дулмаа гэж таниулах ёстой байсан. Бид нарын хийсэн шинжлэх ухааны сэдэв дээр ямар нэгэн пайз барих ч юм уу, энгэр дээр нь хадах нөхцөл байгаагүй. Тэгээд бид нар бодож олохдоо ирээдүйд магадгүй “бар” кодоор хүмүүсийн нэрийг хийнэ гэж оруулсан.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

uugii 2010-09-16 202.170.69.67

manai hed vneheer itgemeergvi aguu hvchirheg zaluus gedgee haruulj chadsan shoo bayr hvrgey

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж