“48 цаг” кино наадмын ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

“48 цаг” кино наадмын ялагч тодорлоо

“48 цаг” кино наадмын ялагч тодорлоо
"Өргөө" кино театрт өнөөдөр Монголын киночид, уран бүтээлчдэд дэлхийн тавцанд хүрэх анхны боломж олгох “48 цаг” олон улсын кино наадам Монголд анх удаа  болж ялагчаа шалгарууллаа. 2011 гуравдугаар сард АНУ-ын Хавай хотноо болох “48 цаг” олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцон “Монголын шилдэг кино” гэсэн цомыг гардаж авах эрхийг “I city” багынхан “Зүүд” киногоороо хүртлээ. “48 цаг” кино наадмын Монгол дахь албан ёсны төлөөлөгч, зохион байгуулагч, найруулагч Н.Цогтбаяр энэхүү нэр хүндтэй шагналыг гардууллаа. Тус киноны багын продюсер Ч.Хоролдорж ирэх оны гуравдугаар сард АНУ-ын Маяами хотыг зорин тэнд Монголын талын албан ёсны төлөөлөгч Н.Цогтбаяр хүлээж авах юм байна.  Тэндээс Монголын 48 цаг кино наадмын “Монголын шилдэг кино” гэсэн цомоо гардаг аван, нэвтрүүлэг бэлтгэж ирэх гэнэ. “48 цаг” олон улсын кино наадамд оролцох багын продюсерийн  зардлыг зохион байгуулагчид зуун хувь даах аж.

Энэ удаагийн кино наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах албан ёсны эрхийг авсан АНУ-д ажиллаж амьдарч амьдардаг “Rise pictures” студийн найруулагч Н.Цогтбаяр, “Глоб Арт” төв, “NTV” телевиз, “Mongol Film Group” ХХК, “Жүр үр” төвтэй хамтран зохион байгуулсан юм.
48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээж, дэлxийн 2500 гаруй баг, 135 мянга гаруй уран бүтээлчтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжийг энэхүү кино наадам олгож байгаа юм.

Энэхүү кино наадам нь киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирхдог, кино хийх хүсэлтэй хүн бүрт нээлттэй учир “мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн тэдэнд алтан боломж олгодог. Түүнчлэн  хүмүүст кино бүтээх амтыг мэдрүүлж, мэргэжлийн уран бүтээлчидтэй танилцаж, хамтран бүтээл туурвих ирээдүйн замыг нээдэг билээ.

Тухайн хот, улсын шилдэг киногоор шалгарсан бүтээл нь тэргүүн байрны төлөө дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан кинонуудтай xүчээ үзнэ. Наадам зөвхөн нэг киног “48 цаг кино наадам”-ын шилдэг киногоор шалгаруулдаг. Шилдэг бүтээлийн эзэд 5000 ам. долларын мөнгөн шагнал, 6000$ мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнуулхаас гадна Каннын олон улсын кино наадамд “Cannes International Film Festival” оролцох эрхтэй болно. Мөн киногоо киногоо дэлхийн зах зээл дээр зарах эрх, боломжийг олж авдаг юм. Энэхүү богино хэмжээний кино наадмыг цаашид Монголд жил бүр уламжлал болгон зохиож байх юм байна.
Дашрамд сонирхуулахад 2010 оны “48 цаг” кино наадмын олон улсын шалгаруулалт нь 2011 оны гуравдугаар сарын 10-12-ны хооронд АНУ-ын Маяамигын олон улсын кино наадамтай давхцан болох ажээ.
Аливаа уран бүтээл гэдэг бол хамгийн түрүүнд сэтгэлгээний эрх чөлөө байдаг. Монголын талаар гадаадад богино хэмжээний киногоор ойлголт байхгүй. Эдгээр залуус Монгол улсаа таниулахаар кинонууд хийж чадсан юм.

Г.ДАША
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж