Хилчдэд 20-25 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хилчдэд 20-25 жилийн хорих ял оноолоо

Увс аймаг дахь  хилийн  0245 дугаар ангийн Цахирын заставын орлогч, дэслэгч  Ж.Лувсаншарав, харуулын дарга, дэд ахлагч Ч.Одболд нарыг байлдагч Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нар  хөнөөж ОХУ-руу оргон зайлсан  гэх хэрэг 2005 онд гарсан.   Тэдэнд холбогдох хэргийг Увс аймгийн сум дундын шүүх өчигдөр 10.30 цагаас эхлэн  хаалттай хэлэлцэж  өнөөдөр 17.30 цагт  шийдвэрээ гаргажээ. Тус аймгийн анхан шатны шүүхийн шийдвэрээр яллагдагч Н.Алтанхуягт 25,  Д.Отгонхишигт 20 жилийн хорих ял оноосон аж.  Харин  байлдагч Ч.Энх-Амарыг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзсэн байна. Уг хэргийг сум дундын шүүхийн шүүгч Б.Лхамхүү, Л.Алтан, Н.Пагмаролмаа, улсын яллагч тус аймгийн ерөнхий прокурор Н.Буяннэмэх нар шийдвэрлэжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж