
Аки башёгийн тав дахь өдрийн барилдаанд манай бөхчүүдээс озэки Харумафүжи Д.Бямбадорж Токитэнкү А.Хүчитбаатарыг ошидаши мэхээр давснаар дөрвөн даваатай болсон бол Токитэнкү таван унаатай болоод байна. Мөн өнөөдөр Какурюү М.Ананд озэки Кайог ёрикири мэхээр давж, башёгийн хоёр дахь даваагаа авсан бол Кёкүтэнхо Н.Цэвэгням ёрикири мэхээр Оросын сумоч Аранд, Хакуба А.Өнөржаргал уватэнагэ мэхээр Котошогикүд тус тус өвдөг шорооджээ. Манай бусад сумочдын тухайд Токүсэгава Б.Ганболд ёрикири мэхээр Такамисакариг, Коорюү Э.Мөнх-Оргил ошидаши мэхээр Сококурайг, Тамаваши Б.Мөнх-Оргил хатакикоми мэхээр Кёкүнанкайг тус тус давжээ. Харин Асасэкирюү Б.Дашням Аминишикид, Моконами Г.Базарсад Тосюүтакад ялагдсан байна.
С.Цэлмэг