“Тогтвортой хөгжил-Монголын ирээдүй” аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

“Тогтвортой хөгжил-Монголын ирээдүй” аян үргэлжилж байна

“Тогтвортой Амьжиргаа-II” төслийн мэдээллийн сарын аян үргэлжилж байна. Энэ жил  “Тогтвортой хөгжил-Монголын ирээдүй” уриан дор сарын аяныг явуулж байгаа бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 329 суманд аян өрнөж байна. Энэ сарын 3-ны өдрөөс эхлүүлсэн аян аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх ёстой. Аяны хүрээнд орон нутагт болон нийслэлийн дүүргүүдэд  төслийн хүрээн дэх “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байгаа бөгөөд 2010 онд иргэдийн  санал санаачилгаар бий болсон жижиг төслүүдийг хүлээлгэн өгөх ажиллагаа болж байгаа юм.

2010 онд тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд улсын хэмжээнд нийт 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилж,  гуравдугаар улирлын байдлаар 1155 дэд төсөл хэрэгжүүлэхээр баталснаас 7.3 тэрбум төгрөгийн 893  дэд төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэдийн бүлгnau сонгон, төслийг хэрэгжүүлсэн байна. Ийнхүү иргэд олон нийтийн санал санаачилгаар олон мянган төсөл хэрэгжих болсноор орон нутгийн зам харгуй, гүүр сэргээн засах, сургуулийн болон дотуур байрны нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ сайжрах, гэр хорооллын орчин, гудамж, хашаа гэрэл гэгээтэй болох нөхцөл бүрдэж байгаа. Санал санаачлагынхаа үр дүнг бодитой харах болсон иргэд ч уг арга хэмжээний үр дүнд урамшиж, засаг захиргаа илүү ил тод, нээттэй хариуцлагатай болж байгаа талаар төслийн удирдагчид онцолж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж