Дорнын говиос төрсөн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Дорнын говиос төрсөн алдартнууд

Дорноговь аймаг ХI, ХII зууны үеийн Монголын эзэнт гүрний үед Хэрэйд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан аймаг, Автономит төрийн үед Богд хаан уулын аймаг нэртэй байлаа. Чингис хааны төрийн 8 хөлт их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг, бага цагаан тугийг одоогийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан түүхтэй. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн юм. Иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг бичиж, 120 гаруй дууны үг аяыг зохиож, 50 орчим сүм хийдийн барилгын зургийг зурж, бариулсан болон уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагт хөгжүүлсэн гавъяатай түүхэн хүн. Тус аймгаас Монгол Улсын баатар нэг, хөдөлмөрийн баатар найм, ардын жүжигчин хоёр, ардын зураач нэг, гавьяат цолтон 30 гаруй төр, нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарчээ.

Монгол Улсын баатар:

Дашийн Данзанваанчиг:
Дорноговь аймгийн Дэлгэрхэт сумын нутагт малчин ард Дашийн арав дахь хүү болж төрсөн. Одоогийн Их-хэт сум. 1939 онд цэргийн албанд татагдаж, 1944 онд Сайншанд дахь хурандаа Нянтайсүрэнгийн командалсан Монгол ардын хувьсгалт цэргийн долдугаар хуягт бригадад хуваарилагдаж миномёт бууны наводчик байсан. 1945 оны наймдугаар сард Чуулалт хаалганд болсон чөлөөлөх дайнд оролцож, дайсны 30 гаруй амьд хүчийг устгаж, таван удаа биендээ хүнд шарх авч байсан аж. Дайны дараах жилүүдэд Офицеруудын ордонд номын санч, Монгол цэргийн музейн эрхлэгч, улсын намын их хуралд гурван ч удаа депутатаар сонгогдсон гээд олон ажил эрхэлж байсан байна.

Хөдөлмөрийн баатар:
 
1. Наваантаяагийн Цэвэл /Үхэрчин/
2. Сэргэлэнгийн Чимэддорж /Тэмээчин/
3. Одсүрэнгийн Мажиг /Адуучин/
4. Дарамын Даваасамбуу /Сум, нэгдлийн дарга/
5. Насангийн Хүрээт /Тэмээчин/
6. Чимэдийн Дүгэрээ /Эх баригч, бага эмч/
7. Эдэвийн Батсүх /Усжуулагч/
8. Гомбосүрэнгийн Очирбат /Барилгачин/
Ардын жүжигчин:
1. Цэрэндуламын Сэвжид
2. Цэндийн Батчулуун
Ардын зураач:
1. Лувсангийн Гаваа
Монгол Улсын гавьяат цолтнууд:
1. Данзанваанчигийн Ухнаа,
2. Майдарын Дорж,
3. Доржийн Банди,
4. Лувсандоржийн Буянхишигт,
5. Доржийн Алтантуяа,
6. Гунгаагийн Зоригт,
7. Лувсанжамцын Нарантуяа
8. Жамбалын Ёндонжамц
9. Лодонгийн Ухнаа,
10. Дугарын Гүрдорж,
11. Гэлэнгийн Цэрэн,
12. Дамбадоогийн Нацагдорж,
13. Цэдэвийн Баатаржав,
14. Цэдэнгийн Жамсран,
15. Мижидийн Юндэн,
16. Дамжингийн Нямхүү /МУ-ын гавьяат багш/
17. Сугирын Цэрэндэжид /МУ-ын хүний гавъяат эмч/
18. Хайргын Жамбал /МУ-ын гавьяат хуульч/
19. Балжирын Хэндэхэв /МУ-ын хүний гавъяат эмч/
20. Г.Амгалан /МУ-ын хүний гавъяат эмч/
21. Чойрогийн Отгонбаяр /МУ-ын гавьяат багш /
22. Зундуйн Алтангэрэл /МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн/
23. Ч.Дугуйцагаан /МУ-ын гавьяат багш/
24. Г.Доёд /МУ-ын гавьяат багш/
25.Ренчингийн Энхтайван /МУ-ын гавьяат малчин/
26.Цэрэнхүүгийн Шаравдорж /МУ-ын гавьяат хуульч /
27.Лувсангийн Одончимэд / МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн/
28.Балжирын Догмид /МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн/
29.Галсангийн Жамьяан /МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн/
30. Сэвжидийн Сүхбаатар /МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж