Лондонгийн хөрөнгийн бирж Монголд хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Лондонгийн хөрөнгийн бирж Монголд хуралдана

2010 оны есдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо Лондонгийн Хөрөнгийн Бирж нь Монголын Хөрөнгийн Зах Зээлийн 2 дугаар бага хурлыг зохион байгуулах гэж байна. Бага хурлын зорилго нь дотоодын компаниуд, Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчид болон Лондон дахь зөвлөх нарын хоорондын холбоог өргөжүүлэхэд оршино.

Энэхүү бага хурал нь Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах талаар Лондонгийн Хөрөнгийн Биржээс зохиож буй олон арга хэмжээний нэг юм. Өмнө нь 2009 оны аравдугаар сард “Кемпински” зочид буудалд болсон Монголын Хөрөнгийн Зах Зээлийн анхдугаар бага хурал нь Монголын хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж чадсан билээ. Үүний дараагаар, 2010 оны зургадугаар сард Лондонгийн Хөрөнгийн Бирж дээр “Монголын Уул Уурхайн Санхүүжилтийн Өдөрлөг” зохиогдож, өдөрлөгөөр Лондонгийн санхүүжүүлэгчдэд Монголын компаниуд болон Засгийн газрын агентлагуудыг танилцуулсан юм.
www.mongolianipo.com

2010 оны есдүгээр сарын 29-нд зохиогдох бага хурал нь Монголын хөрөнгө оруулалтын орчин, Монголын Хөрөнгийн Бирж дээрх арилжааны ирээдүй, компанийн засаглал, болон хөрөнгийн зах зээлийн стратегиуд гэсэн сэдвүүдийг хөндөх юм. Мөн Монголын компаниудад хувьцаагаа дотоод болон гадаадын зах зээлд гаргах шалтгаан, боломжуудыг таниулах болно. Монгол Улсын Засгийн газрын болон Монголын Хөрөнгийн Биржийн төлөөлөгчид, Лондонгийн Хөрөнгийн Биржийн удирдлагууд, хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулагчид болон зөвлөхүүд илтгэл тавина. Бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolianipo.com-с авч болно.

Хурдацтай хөгжиж буй уул, уурхайн салбарын ачаар Монгол улс нь олон улсад танигдаж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татах боллоо. Лондонгийн Хөрөнгийн Бирж нь Монгол энэхүү ирээдүйн бололцоог хүлээн зөвшөөрсний үндсэн дээр, ялангуяа Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд идэвхтэйгээр хувь нэмрээ оруулж байгаа юм.

Лондонгийн Хөрөнгийн Бирж нь шинэ тулгар хөгжиж буй орнуудын компаниудтай хамтран ажилласан арвин туршлагатай. Лондонгийн хөрөнгийн бирж дээр дараах томоохон шинэ тулгар хөгжиж буй орнуудын 410.9 тэрбум фунт стерлингийн зах зээлийн үнэлгээ бүхий 280 гаруй компаниуд бүртгэлтэй байна:

ОХУ ба ТУХН-ийн гишүүн орнууд (Казахстан, Гүрж, Киргизстан, Туркменистан, Узбекистан)
Африк
Энэтхэг
Хятад

Лондонгийн Хөрөнгийн Бирж нь том, жижиг уул, уурхайн компаниудад хөрөнгө босгоход нь тусалж байсан өөрийн түүхээрээ бахархдаг. Өдгөө уул, уурхай нь Үндсэн Зах Зээлийн үнэлгээний 13 хувийг эзлэн, гурав дахь том салбар болсон байна. Мөн уул уурхайн салбар нь Лондонгийн өндөр өсөлттэй компаниудын AIM дээр нийт зах зээлийн үнэлгээний 13 хувийг эзлэн, хоёр дахь том салбарт тооцогддог. 2009 оны байдлаар уул  уурхайн компаниуд AIM дээр IPO болон нэмж хувьцаа гаргах замаар 5 тэрбум гаруй фунт стерлинг босгоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж