Амь үрэгдсэн бүсгүйн талаар ГХЯ мэдээллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Амь үрэгдсэн бүсгүйн талаар ГХЯ мэдээллээ

ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтсээс саяхан хэвлэлийнхэнд цахим мэдээлэл ирүүллээ. Түүнд БНСУ-д бусдын гарт амь үрэгдсэн монгол бүсгүйн талаар дурджээ. Тэнд дурдсанаар бол Монгол Улсын иргэн 34 настай Д.Г нь бусдын гарт есдүгээр сарын 14-ний орой амь үрэгдсэн байна. Энэ талаар БНСУ-ын Нажу хотын Цагдаагийн газраас Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-нд мэдээлжээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ныхан одоо Нажу хотын Цагдаагийн газар болон талийгаач бүсгүйн нөхөр болох солонгос иргэнтэй холбоотой ажиллаж байгаа аж. Өнөөдрийн 16 цагийн байдлаар тус хотын цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг эрэн сурвалжилсаар байгаа ажээ.
Монгол Улсын ГХЯ талийгаачийн ар гэрийнхэнд болсон үйл явдлын талаар шуурхай мэдээлсэн бөгөөд ар гэрийнхнийг нь БНСУ-д яаралтай очиход бүх талын дэмжлэг үзүүлж байгаа юм байна. ГХЯ-наас Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-тай хамтран ар гэрийн хоёр хүнд БНСУ-ын виз яаралтай гаргаж өгчээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж