Жиу Жи-цугийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Жиу Жи-цугийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцжээ

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 11, 12-ны өдрүүдэд жиу жи-цу барилдааны Ази тивийн нээлттэй тэмцээнд болж, манай таван тамирчин амжилттай оролцоод иржээ. Тэмцээний 64 кг-д барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин С.Батгал аваргын алтан медаль, +100 кг-ын жинд Б.Мягмардорж алт, мөн 88 кг-д хүч сорьсон Г.Дашдаа хүрэл медаль хүртсэн байна. Монголын баг тамирчид ийнхүү хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан бол Японы баг тамирчид түрүүлж, Грекийн баг гуравдугаар байрт шалгарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж