Өөрийн удирдлагад ажиллаж байсан офицерийг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь хилийн отрядын дарга Б.Батболд өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гарсан байна. Ганцхудагийн урьдчилан хорих төвд хоригдож байсан тэрбээр өлсгөлөн зарлаад байснаа баасан гаригт зогсооосон аж. Амь насаа алдсан офицер Булганы үхэл зодуулснаас үүдээгүй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байхад үндэслэлгүй хорилоо хэмээн Б.Батболд өлсгөлөн зарлаад байсан юм.