Эрхүүгийн “НАРХОЗ” 80 нас хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Эрхүүгийн “НАРХОЗ” 80 нас хүрэв

ОХУ-ын Эрхүү хотын Байгаль чанадын эдийн засаг, хуулийн их сургууль (хуучнаар Эрхүү хотын ҮАААДС) байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээ саяхан Эрхүү хотноо боллоо.

Оросын эдийн засгийн нэртэй сургуулийн нэг, 30 орчим мянган оюутан сурдаг энэ сургуулийг монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, үе үеийн Сангийн сайд асан Ю.Цэдэнбал, Д.Моломжамц, Б.Дүгэрсүрэн, Д.Содном, Ц.Молом, Э.Бямбажав, Д.Моломжамц(бага), Ч.Улаан, Н.Баяртсайхан, Монголбанкны ерөнхийлөгч асан Д.Данзан, Д.Моломжамц, А.Батсүх, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарын 700 гаруй монгол иргэн төгссөн билээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Сангийн сайд асан, профессор Э.Бямбажав, Монголбанкны ерөнхийлөгч асан, профессор А.Батсүх, Эрхүү хотын УАААДС төгсөгчдийн Монголын холбооны тэргүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Болдбаатар нарын 20 гаруй төгсөгчид оролцов хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж