Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

102 мэдээлж байна

Гэрлийн шон булаалдаж, 61 настай хөгшнийг гэр бүлээрээ бүлэглэн зодсон байна. Уг хэрэг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гарчээ. Тус хорооны иргэн 61 настай эрэгтэй Н-ийг хөрш нь болох тодорхой эрхэлсэн ажилгүй Г гэгч эхнэртэйгээ бүлэглэн зодож хөлийг нь хугалсан байна. Хохирогч Н-ийг ГССҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа аж.  
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг 100 айлын автобусны буудал дээр хүн зодуулаад байна” гэсэн мэдээлэл энэ сарын 15-ны 19:50 цагт Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн 22 настай эрэгтэй Г-г ТҮЦ-нээс тамхи аваад явж байхад нь зүс таних  Хэнтий аймгийн Дархан сумын харьяат, МУИС-ийн 4-р дамжааны оюутан 23 настай Б гэгч бусадтай бүлэглэн шалтгаангүйгээр зодсоныг тогтоосо байна. Сэжигтэн этгээдүүд тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.
ГССҮТ-ийн тархи, нуруу нугасны тасагт зодуулсан хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийн дагуу шалгахад энэ сарын 15-нд Чингэлтэй дүүргийн XVI хорооны оршин суугч 33 настай, эрэгтэй Б-г эхнэрийнх нь үеэл ах зодож гэмтээснийг тогтоожээ. Сэжигтэн этгээд мөн дүүргийн XVI хорооны иргэн, тодорхой эрхэлсэн ажилгүй 37 настай нэгэн аж. Тэрбээр хохирогчтой хамт архи ууж маргалдан, хохирогчийн толгойд нь зуухны ширмээр цохиж, хүнд гэмтээгээд зугтаасан байжээ. Сэжигтэн этгээдийг саатуулан, уг хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны хойд замд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул 28 настай М, 31 настай А нар өөрсдийн эзэмшлийн АРА 63-30,  АРА 51-16 дугаартай Bongo маркын машинаар мод тээвэрлэж явсныг Хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид илрүүлсэн байна. Тэд хашаа, саравчны шургааган мод хэмээн тайлбарлажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж