Jolie, Depp нарын хамтран тоглосон кино удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Jolie, Depp нарын хамтран тоглосон кино удахгүй гарна

Холливудын супер одод болох Angelina Jolie, Johnny Depp нарын хамтран тоглосон “The Tourist” /Жуулчин/ кино ирэх арванхоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийх гэж байна. Харин киноны албан ёсны трейлер өнөөдрөөс эхлэн цацагдаж байгаа юм. Тус кинонд Angelina Jolie нэгэн тагнуулч бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд тэрбээр хэн нэгнийг хамгаалахын тулд гэм зэмгүй жуулчинг /Johnny Depp-ийг/ ашиглаж буй тухай өгүүлэх ажээ. Киноны ерөнхий найруулагчаар Florian Henckel van Donnersmarck ажилласан бөгөөд кино зохиолоо Оскарын шагналт Christopher McQuarrie болон Julian Fellowers нартай хамтран бичсэн байна.

{иноны албан ёсны трейлерийг энд дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж