Францыг Европын комисс шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Францыг Европын комисс шүүмжлэв

Франц улс Румыны 8000 гаруй цыганчуудыг нутгаасаа албадан гаргаж байгаа нь хууль зөрчсөн “гутамшигтай” явдал хэмээн Европын Комиссын дээд тушаалтан хэлжээ.
“Би хувьдаа үндэсний цөөнхөд хамаарагддагаас болон Европын холбооны гишүүн орнуудын хүний тооноос хасагдсан хүмүүсийн нөхцөл байдлыг хараад их цочирдож байсан” гэж Европын Комиссын шүүхийн дэд ерөнхийлөгч, Европын Холбооны удирдах албаны эрх мэдэлтэн Вивиан Рединг хэлэв.
“Арьсны өнгөөр ялгаварлан үзэх нь Европ-д байх учиргүй” гэж тэрээр нэмж хэлжээ. Францад ЕХ-ны эрх мэдэлтнүүд Румын, Болгарын нийт 8300 хууль бусаар цагаачлагч цыгануудыг саяхан албадан гаргасан Лион болон бусад хотуудын дүрвэгсдийн лагерьт гэнэтийн үзлэг явуулжээ. Өмнөх жил 10000 орчим румын цыгануудыг нутгаасаа албадан хөөсөн байв. Албаны хүмүүс хэлэхдээ гэнэтийн үзлэг нь хууль бус цагаачлалын эсрэг авч буй хатуу арга хэмжээний нэг хэсэг юм хэмээжээ.
Хууль бус цагаачдыг хөөх арга хэмжээ нь Ерөнхийлөгч Николя Саркозигийн гаргасан санаачилга бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэгдсэн гэж эрх мэдэлтнүүд ярьж байна.
Редингийн ярианд Францын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Бернанд Валеро яаралтай хариу өгөхөд хүрэв. “Бид Вивиан Редингийн арай хэтэрхий төвийлгөсөн мэдэгдэлд гайхаж байна. Энэ бол маш ноцтой сэдэв бөгөөд бид ийм хэрэггүй мэтгэлцээн үүсгэхгүй байх хэрэгтэй.” гэж тэрээр хэлжээ.
Румынчуудыг биеийн байцаалт үнэмлэхгүйгээр хөөж байгаа нь олон улсын дургүйцлийг өдөөж байгаа бөгөөд зарим хүмүүс энэ хэргийг Дэлхийн II дайны үеэр еврейчүүдийг албадан нүүлгэж, харгисалж байсантай  харьцуулж байна.
“Дэлхийн II дайны дараа Европ ийм явдлыг дахиж хэзээ ч харахгүй гэж би бодож байсан” хэмээн Рединг мягмар гаригт мэдэгдсэн байв.
Францын цагаачлалын яам мэдэгдэхдээ “төрөлх нутагт нь хүргэж буй насанд хүрсэн хүн бүрт 381 ам.доллар, бага насны хүүхэд тус бүрт 127 ам.долларын нөхвөр өгч байгаа учир Францын Засгийн газар уг харьцуулалтыг учир утгагүй явдал” хэмээн үзэж байна гэв.   

 Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж