Обамагийн бодлого өөрчлөгдөөгүй гэж Куба үзэв

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Обамагийн бодлого өөрчлөгдөөгүй гэж Куба үзэв

Коммунист аралд хандах бодлогоо өөрчилнө гэсэн амлалтаа Америкийн ерөнхийлөгч Барак Обама  биелүүлж чадаагүй бөгөөд аралд тавьсан худалдааны хоригоо суллах биш харин ч чангарсан гэж лхагва гаригт Кубын эрх баригчид мэдэгдлээ. Түүний үйлдэл нь  хурдан хугацаанд ерөнхийлөгч Барак Хусейн Обамад итгэл алдрахад хүргэж байна гэж Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Түүний хэлснээр 50 жилийн өмнөх хоригтой харьцуулбал “хаалт огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд харин ч мөнгөөр торгох тал дээр улам чангарсан” байна.
Америкийн нэгэн албан тушаалтанг Кубын шоронд хорихоор ялласан нь хоёр орны харилцааг сайжруулах гэсэн эрмэлзэлд тодорхой хэмжээний саад болж байна хэмээн Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэний маргааш нь уг  сануулгаа Куба хийжээ. Родригес мэдэгдэлдээ дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй ч Кубын эсрэг үйлчилж байгаа хориг арга хэмжээ нь зөвхөн нэг талын шийдвэр бөгөөд тэр тал л шийдвэрээ цуцлах хэрэгтэй гэсэн байна.
АНУ-ын  Олон улсын хөгжлийн агентлагийн туслах гүйцэтгэгч Алан Кросс арванхоёрдугаар сард баривчлагджээ. Кубын эрх баригчдын хэлж буйгаар тэр тэрслүү үзэлтнүүдэд хиймэл дагуулын холбооны төхөөрөмжийг хууль бусаар нийлүүлж байсан гэнэ. Тэр нь зөвхөн Еврейчүүдийн холбоог интернэт-д холбогдоход нь туслах зорилготой байсан гэж Вашингтон үзэж байгаа билээ.
 Хүйтэн дайны үеийн АНУ-ын хориг арга хэмжээг цуцлахыг түргэтгэх зорилготой  НҮБ-ын  санал хураалтын өмнө Родригес Кубад тавигдсан хориг арга хэмжээний жилийн тайланг танилцуулсан байна. Өнгөрсөн жил, уг санал хураалтыг 187 орон дэмжиж 3 орон эсэргүүцжээ.
Родригес хэлэхдээ өнгөрсөн хагас зууны турш хориг арга хэмжээ нь 751 сая ам.долларын хохирлыг Кубад учруулсан гэв. Хоригыг цуцлахгүй байсан ч түүнийг сулруулах хэд хэдэн боломжийг Обама алдлаа гэж Кубын сайд онцолсон байна.

 Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж