
Британид гэхэд л, шөнө дунд болоход 400 дэлгүүр нэгэн зэрэг үүдээ нээж, Halo Reach тоглоомыг худалдаалж эхэлсэн бол Нью-Йорк, Стокгольм, Сиэттл, Сидней, Лондон, Осло гээд дэлхийн томоохон хотуудад мөн л дээрхийн адилаар Halo Reach тоглоом сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн байна.
АНУ-ын тоглоом хөгжүүлэгч Bungie студиэс гаргаж буй дөрөв дэх цуврал нь энэ болж байна. Өмнөх цуврал болох Halo 3 тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг борлуулалттай тоглоомоор тодорч байсан юм. Харин өдгөө уг рекордыг Call of Duty 2: Modern Warfare тоглоом хэдийнэ эвдчихээд байна.
Анх 2001 онд худалдаанд гарч байсан Halo цувралын анхны хувилбар өнгөрсөн хугацаанд нийт 9 сая хувь борлогджээ.
С.Цэлмэг