Дуучин Т.Баярцэцэг удахгүй хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Баярцэцэг удахгүй хуримаа хийнэ

Дуучин Т.Баярцэцэг олон жил үерхсэн найз залуутайгаа хуримаа хийх гэнэ. Тэрбээр одоогоор БНХАУ-ын урлагийн их сургуульд урилгаар суралцаж байгаа юм. Т.Баярцэцэг унаган орос хэлтэй учир, "Кремлиэр аялах уу" гэх орос дуунаас бүрдсэн цомгоо гаргасан нь түүнийг БНХАУ-д нэрд гарахад нь ихээхэн нөлөөлжээ. Тэр ч бүү хэл Хятадын хөгжмийн шагнал гардуулах ёслолоос шилдэг цомгоор шалгарч байсан бөгөөд урилгаар тус улсын урлагийн сургуульд сурах боломжийг олгожээ. Хичээлийн хажуугаар латин америк бvжгээр хичээллэж байгаа дуучин бүсгүй удахгүй найз залуутайгаа хуримаа хийхээр төлөвлөөд байгаа сурагтай. Ямартай ч рок попын ганц бие дуучдын нэг нь хуримаа хийж, гэр бүлийн амьдралаа зохиох гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж