
Хьюстоны нөхөн үржихүйн эмч Стефан Кроц болон Брауны их сургуулийн харьяа эмнэлгийн профессор Сандра Карсон гэгч судалгааг удирдан явуулсан бөгөөд түүний багийнхан лабораторийн орчинд хүний өндгөн эсийг боловсруулах чадвартай өндгөвчийг бүтээсэн байна.
Судалгаандаа тэд 25-46 насны эмэгтэйчүүдийг хамруулж, тэдний эсийг ашигласан гэнэ. Чухам ямар аргаар ийнхүү хүний өндгөвчийг хиймлээр хийж чадсан тухайгаа тэд удахгүй олон нийтэд мэдээлэх юм байна.
С.Цэлмэг