Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр 160 гаруй оронд төлөөлөлтэй “Амьдрах урлаг” хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад гурав дахь удаагаа айлчилж байгаа юм байна.

Шадар сайд М.Энхболд уулзалтын үеэр “Дэлхийн болон Монголын олон мянган хүнд тусалж, хүн төрөлхтний эрүүл амьдрал, сайн сайхны төлөө өөрийн авьяас билгээ зориулдаг эрхэм Гүрүжи багш тантай уулзаж байгаадаа талархаж байна. Манай улсад таныг дэмждэг, таны “Амьдрах ухаан” байгууллагад гишүүнээр элсэж бие сэтгэлээ эрүүлжүүлэх, сэтгэл зүйн харилцааны сургалтад хамрагдаж ач тусыг нь үзсэн олон хүн байгаа. Ийм олон мянган хүн таныг эх орондоо зочлон ирэхийг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн тэрбээр  Шри Шри Рави Шанкарыг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд буян номын ажилд нь амжилт ерөөлөө.
Шри Шри Амьдрах урлаг олон улсын байгууллагын 25 жилийн ойн “Мөнгөн баяр” Энэтхэг улсын Бангалор хотноо болж хоёр сая гаруй хүн оролцож байсан тухай Шри Шри Рави Шанкар сонирхуулаад ирэх жилийн хоёрдугаар сард Германд болох 30 жилийн ойн арга хэмжээндээ Шадар сайд М.Энхболдыг урилаа.

Энэ сарын 15-нд Монголд ирсэн Шри Шри Рави Шанкар буюу Гүрүжи багш энэ сарын 19-нд буцах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж