Эрчүүд юунд дургүйлхдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Эрчүүд юунд дургүйлхдэг вэ?

Эмэгтэй хүн уурлах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд  эрчүүд яагаад дургүйцдэг вэ?
Алиса охиных нь дуулгаваргүй зан  Лаураг мухардалд оруулжээ. Алиса гадуур тэнэж, өдөр ирэх тутам ааш зан нь эдвэрч байлаа. Лаура, нөхөр Ли хоёр хоёулаа л охиндоо биеэ аятайхан авч явах хэрэгтэй. Энэ чигээрээ байх юм бол олигтой зүйлд хүрэхгүй гэж хэлжээ. Бүтэн долоо хоногийн турш Ли маш их ажилтай, байнга  илүү цагаар ажиллаж байсан учраас Лаурад гэрийнхээ бүх асуудлыг зохицуулах үүрэг  ноогдсон бөгөөд нөхрийгөө эзгүй хойгуур нэгэн өглөө ээж охин хоёр муудалцаж эцэст нь Лаурагийн сэтгэл санаа тавгүйтжээ.
Оройн долоон цагийн үед Ли гэртээ ирээд эхнэрээсээ өдөр хэрхэн өнгөрснийг асуутал Лаураа шууд л уйлж “Ли минь би бүр учираа олохоо байлаа. Бүхнийг болгох гэж хичээлээ. Охин минь үнэхээр хэцүү хүүхэд болж. Тэр миний үгийг сонсох ч үгүй байна. Бид ямар буруу юм хийсэн юм бэ?” хэмээн зовлонгоо тоочив.
“Хайр минь тайвшир даа. Уйлснаар асуудлыг шийдэхгүй шүү дээ. Энэ алчуураа аваад нулимаа арччих. Хоёулаа охиныхоо тухай ярья. Охиныгоо засаж авч болох байлгүй дээ” гэж Ли эхнэртээ хэлэхэд “Чи учрыг нь сайн ойлгохгүй байна аа. Би байдгаараа хичээсэн. Ямар ч хэрэг алга. Юу ч хийгээд  нэмэр алга” хэмээн Лаура уйлав. “Тайвшир даа.охин маань ямар гэм хийсэн болоод чи минь ингэж их гомдоо вэ?” гэж Ли эхнэрээсээ асуув. “Чи гэртээ бүтэн долоо хоног байгаагүй юм чинь юугаа ч ойлгох вэ дээ? Чи намайг ийм байдалд орхиж байдаг яасан хүйтэн сэтгэлтэй хүн бэ?” гэж Лаураа уйлна.
“Хүйтээн? Би чамд хүйтэн хөндий хандаагүй шүү дээ. Харин ч асуудлыг шийдэхэд туслах санаатай байна, уйллаа гээд асуудлыг шийдэхгүй шүү дээ” гэхэд,
“ Би зүгээр байж байгаад уйлаагүй байна, надад хэцүү байгаа болохоор уйлж байна. Тэгээд ч би чамайг энэ асуудалд хошуу дүрээсэй гэж бодохгүй байна” гэж Лаура хашгиран гал тогооны өрөөнөөс гүйн гарч буйдан дээр хэвтэн уйлав. Энэ үед Лаурад түүнийг хэн ч ойлгохгүй байгаа юм шиг, бүх хэцүү хүндийг ганцаараа үүрч байгаа мэт санагдаж байжээ.
Эленор Адам хоёр оройн хоолоо ресторанд идчихээд гэртээ иржээ. Эленор босго алхав уу, үгүй юу “Чамтай ярих зүйл байна” гэж Адамд хэлэв. Хариуд нь Адам “Одоо юу? Цаг дэндүү орой болсон юм шүү, хайрт минь? гэж гайхахад Эленорын хоолой нэг л сонин болсноо “Тиймээ одоо” гэжээ. “За юу болоо вэ?” гэж Адамыг сонирхоход Эленор “Чамайг ажил ихтэй байгааг мэдэж байна  л даа, тэглээ гээд чи надад ийм хүйтэн хөндий хандаж болохгүй биз дээ? Бид хоёр бүтэн долоо хоногийн турш хамт унтсангүй” гэж хэлэн Адам өөрийг нь тайвшруулах үг хэлэх болов уу? гэсэн байртай нөхөр рүгээ харав. Гэтэл Адам Эленор руу нэг харснаа чив чимээгүй сандал дээрээ очоод суучихав.
“Миний хэлснийг юу гэж бодож байна?” гэж Эленорыг асуухад “Сонслоо, чамд үнэхээр тэгж санагдсан бол уучлаарай”гэж Адам хариуллаа.
“Чиний хэлэх үг чинь ердөө л энэ үү?” хэмээн Эленор нөхрөө зэмлэсэн байртай хэлэхэд Адам “Аа, одоо л ойлголоо, чиний хүссэн үгийг чамд хэлэхгүй болохоор чи над руу давшлах гэж байна уу?” гэхэд “Үгүй ээ, би чамайг надтай хамт гэдгийг чинь л мэдрэхийг хүссэн юм” хэмээгээд Эленор уйлав.
“Чамтай хамт л байгаа биз дээ? Эсвэл чамд би эндээс гараад явж байгаа юм шиг санагдаад байна уу?” хэмээн Адам их л хүйтнээр хариу барив.
“Чи надтай хамт байхгүй байгаагаас ялгаа юу байна вэ? Өрөөндөө ороод л ширээнийхээ ард суучихдаг биз дээ. Гэтэл би чамаар хайрлуулмаар, энхрийлүүлмээр байна!” гэж Эленор цурхиртал уйллаа. “Чи л өөрөө тайван, сайхан байдлыг алдагдуулаа биз дээ? Чи дандаа л илүү үглэж, яршиг удаж байдаг  шүү дээ? Хэрвээ чи ийм ааштай байгаагүй бол бид хоёр хэрэлддэггүй байх байсан юм. Чиний наад тэнэг яриаг чинь сонсохыг хүсэхгүй байна” хэмээн Адам хашгичиж, эхнэрийгээ ганцааранг нь уйлсан чигт нь орхин гарч одов. Харин эхнэр нь түүнийг  өөрт нь хүйтэн хандлаа гэж гомдсоор  гэртээ үлдэнэ.
Та нөхрөөсөө хайр энхрийлэл, халуун бүлээн үг сонсохыг хүсэхэд нь таны нөхөр уурлаж үглэн, танд “хичээл” зааж, байсан удаа бий юу?
Нөхөртэйгөө уйтгарлаж гуньсан сэтгэлээ хуваалцахыг хүсэхэд нөхөр чинь таныг илүү зүйл хүсэж, яршиг удаж байдаг хэмээн зэмлэж байсан уу?
Дээр өгүүлсэн явдлууд болон ер нь иймэрхүү зүйлсийн талаар эхнэр нөхрүүд зөвлөгөө авахаар ирж, бэрхшээлийнх нь тухай ярихад нь би өөрөөсөө “Эрчүүд яагаад эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл, хүсэж байгаа зүйлийг нь ойлгодоггүй юм болоо?” гэж асуудаг байв. Эр хүн сэтгэл дотроо элдвийн зүйлсийг хадгалж явдаг учраас эмэгтэй хүнийг элдэв зан авир гаргахад дургүй байдаг юм гэж судлаачид үздэг. Үүнд үнэний хувь байгаа гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ эр хүнд ийм зан авир гаргахад нь нөлөөлдөг гурван шалтгаан байдаг.
Эмэтэйчүүд уурлан, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд эрчүүдийн дургүйцлийг төрүүлдэг нэг дэх шалтгаан
Эрчүүд өөрсдийгөө бүхнийг зохицуулан шийдвэрлэж чаддаг байх ёстой гэж боддог.
“Тимми, дүүгээ харж байгаарай, унаад бэртчих вий”
“Хүү минь, чи том эр болохоороо өрх гэрийн тэргүүлэгч болно шүү дээ”
“Машинаас хайрцагнуудыг зөөхөд аавдаа туслаад өг дөө, миний хүү”

Иймэрхүү үгсийг эрчүүд бага байхаасаа л сонсож, өөрсдийгөө ямагт хэрэгтэй, чухал хариуцлагатай хүн болохыг гүнээ ухаарсан байдаг бөгөөд чухам ийм л учраас тэд “Би жинхэнэ эр хүн мөн л юм бол, хүч чадалтай байж, өөрийнхөө хайртай бүсгүйг аль ч талаар авч явж чадна” гэж боддог байна.
Тэр үнэхээр өөдгүй амьтан уу, эсвэл эрэлхэг зоригт баатар уу?
Танд хэцүү санагдсан зүйлсийн тухай нөхөртөө хэлэхэд чинь тэр таны хэлж буй үгсийг биш харин дараах зүйлсийг сонсдог:
“Надад туслаач!
“Намайг авраач!
“Миний төлөө ямар нэг зүйл хийгээч!
Гэтэл үнэн хэрэгтээ та:
“Итгэхийг”
Тайтгарахыг”
“Тэврүүлэхийг”
“Өөрийг чинь тэвчээртэй сонсохыг”
“Үнэн зөв тайлбарыг”
“Бүх юм сайхан болно, санаа бүү зов” гэдэг үгсийг эрчүүдээс хүсдэг бөгөөд энэ бүхний оронд тэр танд:
“Зөвлөгөө өгч”
“Асуулт тавьж”
“Лекц уншиж”
“Тунирхсныг”  чинь зэмлэдэг байна.
Ийнхүү та түүнээс хайр хүсэхэд тэр танд ухаарал хайрлахыг хичээдэг, та түүнд эрхлэхийг хүсэхэд тэр танаас зарчимч байхыг шаарддаг байна.
Өөртөө тохиолдсон нэгэн явдлын тухай ярья. Би хамтран ажиллагсадтай хэрхэн үр бүтээлтэй ажиллах талаар нэлээд ярилцсаны эцэцст сэтгэл санаа тавгүйтэн гэртээ харьсан юм. Тэгээд гэртээ оронгуутаа би нөхөртөө (тэр үед гэр бүлтэй байсан) “Ёстой боож үхэхнээ” гэж хэлэн таагүй сэтгэгдэлээ үлдэн хаяхыг хүссэндээ түүнд хамаг зовлонгоо тоочив. Гэтэл тэр надаар ажлын минь тухай яриулж бэрхшээлтэй хүнд байдалд ороход нөлөөлсөн миний алдаануудыг ярианаас минь ухан гаргаж ирэхэд нь би юун тайвшрахтай манатай, харин ч бүр их уурласан юм. Тэр надаас “Яасан, миний хэлж байгаатай санал нийлэхгүй байна юм уу?” гэж асуухад нь “Би чиний зөвлөгөөг сонсмооргүй байна, надад хэцүү байгаа тухайгаа ярьж, сэтгэлээ уудлан тайвшрах гэсэн болохоос биш чиний лекцийг сонсох гээгүй” гэж хариулав. Харин тэр “Өө тийм үү, тэгвэл би чиний хүссэнээр хийж чадсангүй, уучлаарай” гэв.
Бидний хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсан бэ? Хэнийг маань ч зөвтгөж, бас буруутгах аргагүй. Нөхөр маань зөвлөгөө өгснөөрөө надад тусалж байна гэж бодсон болохоос биш тэр зүгээр л намайг тэврэн авч, өвөр дээрээ суулган, миний ярихыг тэвчээртэй сонсож, бүх зүйл сайхан болно гэж хэлэхэд л хангалттай байх байсан гэдгийг мэдээгүй.
Надад тулгарсан бэрхшээлийг хэрхэн гэтлэх талаар зөвлөгөө өгөх нь түүний хувьд намайг хүнд байдлаас гаргахад туслах  ганц арга байсныг нь харин би ойлголгүй, түүнийг ямар ч мэдрэмжгүй, миний төлөө санаа тавьдаггүй гэж бодон цухалдсан билээ.

Барбара Де Анжелосын “ Эрчүүдийн нууц” номын хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж