
Эрт боссон хүн нэгийг дуулдаг гэж монголчууд бид үздэг бол “Эрт боссон хүнд бурхан хишиг өгдөг" хэмээн Европ зүгийнхэн хэлж ярьдаг. Уг санаа нь ижил байгаа биз. Өөрөөр хэлбэл сэргэг, өөдрөг гялалзуур хүн амжилтанд хүрнэ гэсэн үг. Тиймээс эрт босмооргүй байсан ч өөрийгөө дайчилж сур.
Инээмсэглэж бай
Сэтгэл таагүй байсан ч инээмсэглэ. Инээмсэглэл бие организм дахь эерэг элементүүдийг өдөөдөг.
Соёлтой харьцаж бай
Таны амьдрал харьцаанаас шууд хамаардгийг үргэлж санаж яв. Таньдаг, таньдаггүй бүх хүнтэй л эвтэй харьцахыг хичээ. Олон нийтийн газар, автобус унаанд хэрүүл уруул өдөөх сонирхолтой хүмүүс явдаг. Иймд хүмүүсийн өдөөн хатгалгад өртөхгүй байх нь маш чухал. Ингэснээр та өөрийнхөө энергийн бүрхүүлийг гэмтээхгүй байж чадна.
Цаг заваа дэмий бүү үр
Дэмий сэлгүүцэх, хов жив ярих, айл хэсэх гэх гэх мэтээр цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхээс аль болох зайлсхий. Алдагдсан цаг хугацаа нь эргээд стресс бухимдал, хэт ачаалал болон ирдэгийг ямагт сана.
Гэртээ лаа асааж бай
Гал бүхнийг ариутгадаг гэж эртний хүмүүс итгэдэг байж. Иймд лаа асаах нь гэрт бугшсан таагүй энергийг хөөн зайлуулах увидастай. Галын дөл сэтгэл санааг өргөж, тайвшруулна.
Тайван байж сур
Өдөртөө ядаж арван минут чимээгүй сууж нам гүмээс таашаал ав. Энэ үед ер нь амьдралд тань хамгийн чухал зүйл юу болохыг тунгаа. Өөрийнхөө үйлдэл, үг яриаг тунгаан бод, алдаа, дутагдал, ололт амжилтандаа дүгнэлт өг
Муу юм бүү бод
Тархинд чинь таагүй бодол санаа төрвөл дор нь эерэгээр өөрчилж бай. Юмыг аль болох бүтэх, хүнийг сайн талаас нь харахыг чухалчил. Мэдээж хувь хүн, найз нөхдийн сул талыг бас мэдэж байх хэрэгтэй. Хэрэв та эдгээр долоон зарчмыг амьдралдаа баримталж чадваас шууд саятан болно гэх нь юу юм. Гэхдээ л амьдралд тань амжилт бүтээл, эерэг нааштай өөрчлөлтүүд илт мэдрэгдэнэ шүү.
Асуултсамбар.сом