Хийсэн юмгүй хатагтай

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хийсэн юмгүй хатагтай

МАХН-ын дэргэдэх Монго­лын ардчилсан социалист эмэг­тэй­чүүдийн холбооны
тэргүүн Д.Алтай. Тэрбээр анх 2000-2004 онд Чингэлтэй дүүргээс УИХ-д нэр
дэв­шин парламентын тогоонд орж ирсэн түүхтэй. Энэ хатагтай “ах” намын
дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг 12 дахь жилдээ удирдаж буй ч хийж
гийгүүлсэн юмгүй өдийг хүргэсэн гэх хэл амыг араасаа дагуулсаар байгаа.
Харин өөрөө МАХН-ын үйл ажиллагааг дэмжих, шинэтгэлийн асуудалд
ан­хаарах бус МАСЭХ-оо хувийн ком­пани гээд эндүүрчихсэн яваа гэнэ.
Удахгүй хуралдах МАХН-ын XXVII  их хурлыг угтан тус намын дэргэдэх
холбоод дотоод асуудлуудаа ээлж дараалан хэлэлцэж буй.  Гэтэл энэ сарын
13-нд хуралдсан МАСЭХ-ны бага хурлын үеэр Д.Алтай дураар аашилж,
холбооныхоо дотоод асуудлыг намынхаа их хурлын дараа хэлэлцүүлэх
шийдвэрийг гаргуулж чадсан болохоор ийн хэлсэн хэрэг. Д.Алтайн үүрэгт
ажил нь улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал. Ямартай ч
тэрбээр УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд “УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр
дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Энэ тоог 25
хувиас буулгах юм бол тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ шүү” хэмээн
сануулга өгч байсан удаатай. Уг нь Д.Алтай хатагтай намынхаа XXV  их
хурлын үеэр “Намын бүх шатны сонгуульт байгууллагад нэр дэвшигчдийн
25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалтыг оруулж байсан
юм. МАХН-ын эмэгтэйчүүд өөр өөрсдийн гэсэн түшиг тулгууртай. Харин
Д.Алтай Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гараас хөтөлж,
улс төрд анх хөл тавьсан гэдэг. Гэсэн хэдий ч Н.Энхбаярын байр суурь
сулраад ирэхийн цагт М.Энхболдын гэгддэг хотын фракцийнхны араас гүйх
болсон аж. Мөн түүнийг парламентын суудалд МАХН-аас суух эмэгтэйчүүдийн
тоог нэмж чадахгүй байгаа ч улс төрийн тогоон дахь эрчүүдийг шахаанд
оруулах, лоббидохдоо хэнээс ч дутахгүй мэргэшсэн хүн гэдэг юм билээ.  

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж