Энэ сарын 20-ны өдөр Калифорнийн “AT&T”-д болсон “Padres Contra El Cancer” хорт хавдрын эсрэг өдөрлөгөөр Холливуудын од Eva Longoria нэг сая ам.долларын хандив өргөжээ. “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны гол дүрийн жүжигчин бүсгүй хорт хавдартай хүмүүст туслахаар үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагын өдөрт хандив өргөхөөр ирэхдээ судалтай даашинз, өндөр өсгийтэй хар гутал өмсч ирсэн байна. Тус ашгийн бус байгууллагын үндэсний төлөөлөгч, жүжигчин Eva Longoria хэлэхдээ “Энэ байгууллага бид бүхэнтэй маш ойр дотно ажилладаг, миний зүрх сэтгэлд байдаг эрхэм зүйл. AT&T-д мөнгө хандивласаар ирсэн та бүхэнд баярлаж байна. Олон хүүхдүүдийн амьдралд гэрэл гэгээ, аз жаргал авчрах сайхан үйлсийг цөмөөрөө хийцгээе” гэж хүмүүсийг сайн санааны үйлсэд уриалсан байна.
Э.Аз