Nikon 16,2MP шинэ камераа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Nikon 16,2MP шинэ камераа танилцуулав

Японы Nikon корпораци D7000 D-SLR загварын шинэ камераа танилцуулжээ. Тус компаниас шинээр гаргасан EXPEED 2 технологийг нэвтрүүлсэн уг камер нь 16,2MP CMOS сенсортой, 39 цэгийн автофокус систем мөн RGB 3D Matrix Metering системтэй юм байна.
D7000 нь 1080р болон 720р видео бичих боловч ердөө 20 минут хүртэл хугацаатай бичлэг хийх боломжтой гэнэ. 3,0 инчийн LCD дэлгэцтэй тус мэргэжлийн камер дангаараа 1199 ам.долларын үнэтэй бол 18-105 мм дурантай хувилбар нь 1499 ам.доллар ажээ. Nikon D7000 камер аравдугаар сарын дундуур худалдаанд гарах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж