Сая тєрєлт тутамд нэг удаа тохиодог хар ба цагаан ихрvvд Англид амьдарч байна 5 фото

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Сая тєрєлт тутамд нэг удаа тохиодог хар ба цагаан ихрvvд Англид амьдарч байна 5 фото

Сая
тєрєлт тутамд нэг удаа тохиодог хар ба цагаан ихэр охид Англи улсад
амьдарч байна. 2006 оны 6-р сард мэндэлсэн энэ онцгой ихрvvд энэ 9-р
сард бага сургуулийн босго алхаж байгаа ажээ. Ихэр охидын цагаан нь
болох Marcia ээж Amanda-тайгаа адил цагаан арьстай, алтлаг хvрэн єнгийн
vстэй бол Millie нэртэй хар арьстай охин нь ямайка гаралтай эцэг
Michael-тайгаа адилхан єтгєн буржгар vстэй юм. Дєрвєн настай ихрvvд одоо
Английн Birmingham хотын Erdington нэртэй хаяа дvvргийн Osborne Junior
and Infant School хэмээх сургуульд суралцаж байна. Ихрvvдийн ээж 42
настай Amanda "Хvн бvр л тэднийг маань єхєєрдєм хєєрхнийг нь гайхаж, бас
тэднийг ихэр гэдэгт vргэлж эргэлздэг. Охид маань анх тєрєхдєє яг
адилхан байсан ч хэдэн долоо хоногийн дараагаас эхлэн Millie маань
аавтайгаа адилхан бараан арьстай болж эхэлсэн. Энэ шинж тэмдэг тvvний
хєлєнд ялангуяа их тод ажиглагдаж эхэлсэн л дээ. Millie маань анхандаа
их ичимхий, зууралдамтгай байсан бол сvvлийн хоёр жил арай нээлттэй
болж, хуягнаасаа гарч эхэлсэн. Marcia-гийн хувьд бол илvv нээлттэй, яг л
сахилгагvй бяцхан сармагчин шиг л охин" хэмээсэн бол ихрvvдийн эцэг 43
настай Michael "Охид маань сургуульд орохыг тэсэн ядан хvлээж байсан.
Тэд маань єєр єєр зан чанартай. Marcia маань яслид байх илvv дуртай
байсан, харин Millie маань гэртээ дарга нь байсан шvv" гэж єгvvлсэн
байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж