Ерөнхийлөгч “Партизан”-ы иргэдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Партизан”-ы иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хот орчмын фермэрийн аж ахуй, хүнсний ногооны тариалалт эрхэлдэг иргэдтэй уулзаж байна. Тэр үдээс өмнө “Поливит” компанийн чацарганы талбайтай танилцлаа. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу хуучнаар Партизаны САА-н иргэдтэй уулзав. Хотоос 70 км-т орших энэ хорооныхон нийслэлд харьяалагддаг боловч гар утас, цахилгаан эрчим хүч байхгүй. Эрчим хүчээ Төв аймгаас авдаг. Албан ёсны харьяалал нь нийслэлийн нэг дүүрэгт хамаардаг тул малын бэлчээр булаалдахаас эхлээд орон нутгийнхантай зөрчилддөг зэрэг нэлээдгүй олон зовлон бэрхшээлийг иргэд Ерөнхийлөгчид таницлууллаа. Гэтэл хаяа залгаа байх Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр, Цээл сумдад ган зуд боллоо гэхэд аймаг орон нутаг, сонгогдсон тойргийн гишүүдийн нэрээр хүртэл тусламж дэмжлэг үзүүлээд явдаг аж. Тиймээс хотын хэрнээ хөдөө болж хаягдсан энэ хороог нэг мөр Төв аймагт нь нэгтгээд өгч болдоггүй юм уу гэсэн санааг иргэд хэлж байлаа.
Үүний дараа Ерөнхийлөгч Төв аймгийн Баянчандмань суманд ажиллах юм байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж