“Ливерпуль” өнөө шөнө Европын лигийг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” өнөө шөнө Европын лигийг эхлүүлнэ

Английн Премьер лигийн топ багуудын нэг “Ливерпуль” өнөө шөнө хийх Европын лигийн хэсгийн тоглолтдоо бэлдэж байна. “К” хэсэгт багтан өрсөлдөж байгаа тэдний хэсгийн эхний өрсөлдөгч нь Румыны “Стяуа Бухарест” байх юм. Өнгөрсөн жил тус баг тэмцээний хагас шигшээ хүртэл явж байсан амжилтыг багийн шинэ менежер Рой Хожсон амжилт илүү байлгахыг хүсч байна. Ингэхийн тулд тэд эхлэлээ сайн тавих шаардлагатай бөгөөд өнөө шөнө Энфилдэд болох тоглолтод багийн бүх шилдгүүдээ оролцуулах гэнэ. Тэдний дунд бэртлээс дөнгөж ирээд байгаа Фернандо Торрес ч байх бололтой. Гэвч одоо байгаа тоглогчдоос багийн ахлагч Стивен Жеррард л Румыны багийн эсрэг өмнө нь тоглож байсан аж.
2003-2004 оны улиралд УЕФА-гийн цомын тэмцээнд нийлбэр дүнгээр 2:1 харьцаатай хожиж, дараагийн шатанд шалгарахад Жеррард голлох үүргийг гүйцэтгэж байжээ.
Одоо Жеррард л бүх найдвараа тавьж байгаа нь гарцаагүй. Яагаад гэвэл тэд Премьер лигт дөнгөж 13-р байранд явж байгаа бөгөөд гол өрсөлдөгчдийн нэг “Манчестер Сити”-д 3:0 харьцаатай бут ниргүүлсэн түүх энэ улирлын эхлэлийг нь хараар будсан. Мөн дээрээс нь багийн эзэд болох Том Хикс, Жорж Жиллетт нар багаа худалдахаа больсон учраас наймаанд зарах мөнгө орж ирэхгүй нь тодорхой болж, одоо байгаа тоглогчдоороо Аваргуудын лигийн эрхийн төлөө тэмцэлдэх гэж байна. Ингэхийн тулд тэдэнд лигтээ эхний дөрөвт багтахад л хангалттай ч үүний хажуугаар цомтойгоор улирлыг дуусгах нь маш чухал. Тэгэхээр Европын лигт анхаарлаа хандуулах нь зайлшгүй хэрэг билээ. “Бирминхэм Сити”-тэй өнгөрсөн амралтын өдрөөр 0:0 харьцаатай тэнцсэн ч Торрес эргэн ирсэн гэдэг мэдээ багийнхны урмыг сэргээгээд байгаа. Гэвч дасгалжуулагч нь түүнийг дахиж гэмтхээс болгоомжилж, 90 минут тоглуулахаас зайлсхийж байгаагаа тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Мөн Нидерланд довтлогч Дирк Кюит болон Фабиа Аурелио нар өнөө оройн тоглолтыг бэртлийн улмаас үзэгчийн суудлаас үзэх бол Даниэл Аггер бэртлээс эргэн ирж, төвийн хамгаалалтанд гарахаар болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж