Америкийн San Bruno хотод хийн хоолой дэлбэрч, маш ноцтой байдал бий болжээ 34 фото

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Америкийн San Bruno хотод хийн хоолой дэлбэрч, маш ноцтой байдал бий болжээ 34 фото

Энэ
оны 9-р сарын 9-ний єдрийн 18 цаг 11 минутанд АНУ-ын Калифорни мужийн
San Bruno хотын Pacific Gas and Electric компаний хэсэгт хийн хоолойн
дэлбэрэлт болж, тус хотын иргэдэд ноцтой хохирол учирчээ. Газар
хєдлєлтийн 1.1 баллын хvчтэй чичиргээний улмаас болсон энэ дэлбэрэлтийн
уршгаар нас барсан хvмvvсийн тоо хараахан гараагvй байгаа ба 11-ний
єдрийн мэдээгээр бол долоон хvн амь vрэгдэж, зургаан хvн ор сураггvй
алга болсон байна. Мєн дэлбэрэлт болон галд єртєж, гэмтэж бэртсэн маш
олон хvмvvс эмнэлгийн байгууллагаар эмчлvvлж байгаа ажээ. Дэлбэрэлт
болсон хэсэгт маш олон орон сууцны байшин, барилгууд байснаас
дэлбэрэлтийн улмаас гарсан гал тvймэрт 53 байшин шатаж, 120 орчим
байгууламж сvйдсэн байна. Дэлбэрэлтийн дараагаар гарсан гал тvймэр хэдэн
цагийн турш дvрэлзэн асаж байсан ба тvймрийн галыг даран унтраахад
хvчтэй салхи саад хийхээр барахгvй тvймрийг улам хєєргєдєж байжээ.
Yдшийн 10 цагийн орчим тvймрийн дєнгєж тавин хувийг унтрааж, маргааш
єдрийн 11 цаг 40 минутанд бvрэн унтрааж чадсан гэнэ. Тvймрийн аюултай
бvсээс хvмvvсийг нvvлгэн шилжvvлж, хотын улаан загалмайн байр,
худалдааны томоохон тєвvvд, сургуулиудад байрлуулж байгаа аж. Дэлбэрэлт,
тvймэрт єртєєгvй vлдсэн байшингуудад оршин суудаг иргэдийг 12-ны єдєр
гэртээ эргэн ирэхийг нь зєвшєєрсєн байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж