Даргаа хөнөөсөн хилчдийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Даргаа хөнөөсөн хилчдийг шүүж байна

Увс аймаг дахь сум хилийн  0245 дугаар ангийн Цахирын заставын орлогч, дэслэгч  Ж.Лувсаншарав, харуулын дарга, дэд ахлагч Ч.Одболд нарыг байлдагч Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нар  хөнөөгөөд ОХУ-руу оргон зайлсан хэрэг 2005 онд гарсан.  Увс аймгийн сум дундын шүүхэд  тэдэнд холбогдох хэргийг өчигдөр 10.30 цагаас эхлэн  шүүж, өнөөдөр мөн л хаалттай хэлэлцэж байна. Уг хэргийг сум дундын шүүхийн шүүгч Б.Лхамхүү, Л.Алтан, Н.Пагмаролмаа, улсын яллагч тус аймгийн ерөнхий прокурор Н.Буяннэмэх нарын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж